Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Японд төмс экспортолж, Хятадтай хөрс арчилгааны хамтарсан лаборатори байгуулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллав.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 21-ний ням гарагт газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонслоо. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эхлээд Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцав. 

Тус компани энэ онд 3000 га-д улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд тариалалт эхэлсэн, өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн учраас хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж байгаагаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэлээд Засгийн газрын тэргүүнд талархлаа илэрхийллээ.

Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтад Засгийн газар бодлогоор дэмжиж оролцох, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хүсч байлаа. Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлж байна. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгааг Ерөнхий сайд хэлсэн юм. Ингэхдээ тариаланчид төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэдгийг сануулав.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагджээ. Тавдугаар сарын 5-нд аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн ба энэ үеэр чийг унасан юм байна. Төв аймаг 93 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай, 6500-га-д төмс, 900 гаруй га-д хүнсний ногоо, 7000 гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ. Энэ эрчээрээ явахад зургадугаар сараас өмнө тариалалт дуусна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлж байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Газар өгөөж” ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус компани нийт 7300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4500 га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөжээ. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байна гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. “Газар өгөөж” компани 2012 оноос хойш техникийн шинэчлэл бүрэн хийсэн, улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа зэрэг таримлуудыг сэлгэн тариалж байгаа ажээ. 

Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хөрс арчилгааны тухай байлаа. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх нь чухал. Тус компани талбайдаа мэргэжлийн шинжилгээ хийлгэх, дутагдаж буй эрдэс бодисоор бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч буй гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн "Хөрс арчилгааны чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулахаар тохирсон" гэж хэллээ.

Дархан-Уул аймаг энэ жил 16100-га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. 14 хоногт багтаан төлөвлөгөөт тариалалтаа бүрэн хийх боломжтой. Зургаан сарын эх гэхэд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж дуусна. Манай аж ахуйн нэгжүүд ургац алдахгүй, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг тогтмолжуулах, чадавхжуулахад анхаарч байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил жил ирэх бүр сайжирч байна. Боловсон хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэхэд ахиц дэвшил гарч байгаа гэж тус аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
18
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.