Хайх зүйлээ бичнэ үү

мин

Европын шилдэг лигүүдийн аваргууд

Анчелотти дэлхийн шилдэг 5 лигийн 4-т нь түрүүлсэн цорын ганц дасгалжуулагч боллоо.


Хөлбөмбөгийн 2016/2017 улирал өндөрлөх дөхөж байна. Дэлхийн шилдэг лигүүд аваргуудаа тодруулж, ирэх сарын эхээр Аваргуудын лигийн финалд “Реал” Мадрид, “Ювентус” багууд гар зөрүүлээд л энэ улирал өндөрлөнө. Европын шилдэг лигүүдэд Аваргын цомын төлөө өрсөлдөөн ширүүн байлаа. Зарим улсад сүүлийн тойрогт цомын хувь заяа шийдэгдсэн.


“Базель” дөрөвдүгээр сарын 28-нд Швейцарийн аваргаар найм дараалан шалгарсан.


“Бавари” харин дөрөвдүгээр сарын 29-нд тав дараалан улсынхаа аварга боллоо. Гэхдээ анх удаагаа Анчелоттигийн удирдлага дор. Анчелотти дэлхийн шилдэг 5 лигийн 4-т нь түрүүлсэн цорын ганц дасгалжуулагч боллоо.


“Лудогорец” тавдугаар сарын 6-нд Болгарын аваргын титмийг 6 дараалан хүртлээ.


“Шахтер” мөн энэ өдөр Украины 10 удаагийн аварга болсон.


Оросын хамгийн алдартай баг “Спартак” удаан хүлээлгэсний эцэст аварга боллоо.


Тавдугаар сарын 13-нд “Бенфика” 36 дахь түрүүгээ хүлээн авсан.


“Челси” бас л энэ өдөр аварга болсон. Гэхдээ 6 дахь түрүү нь. Түрүүлсэн тоогоороо “Сандерленд”-ийг давж гарлаа.


“РБ Зальцбург” тавдугаар сарын 14-нд Австрийн аваргаар дөрөв дараалан шалгарлаа.


Энэ сарын 14-нд “Фейеноорд» 18 жилийн дараа Голландын аварга боллоо.


“Францыг ноёрхоод байсан “ПСЖ”-гийн дарлалыг Монако” баг таягдан хаялаа. Тэд тавдугаар сарын 17-нд аваргаа тэмдэглэсэн. “Монако” хамгийн сүүлд 2000 онд аварга болж байжээ.


Тавдугаар сарын 18-нд “Андерлехт” 34 дэх удаагаа Бельгийн аварга боллоо.


“Ювентус” 6 дараалан Италийн аварга боллоо. Түүнээс өмнө ийм амжилт үзүүлсэн баг байхгүй.


“Реал” сүүлийн тойрогт Испанийн аварга болж чадсан. Тэд хамгийн сүүлд 2011/2012 онд аварга болж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
32
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.