Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

З.Энхмөнхийн (Куш) санал болгож буй инстаграмын 15 фитнесс аккаунт

“Ирээдүйн Мистер” хотын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагналт Кушийн санал болгож буй фитнесс аккаунтуудыг харцгаая.


“Гэрэг фэйшн” сэтгүүлийн эрхлэгч, “Калифорниа” фитнесс клубын тамирчин З.Энхмөнх энэ удаад фитнессээр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст дараах инстаграм аккаунтуудыг санал болгож байна. Тэр энэ жилийн Монголын бодибилдинг фитнессийн холбоо (MBFF)-ын “Ирээдүйн Мистер” хотын аварга шалгаруулах тэмцээний тусгай байрын шагнал хүртсэн билээ.

1. @crossfitgames

Кроссфитийн хамгийн том тэмцээн. Ноднин анх удаа интернэтээр тэмцээнийг үзээд эл спортын тамирчдыг эрхгүй биширсэн. Тус тэмцээнд олон жил нэг баг болж оролцож байгаа тамирчдын багийн тоглолтыг харахад сайхан. Гэхдээ кроссфитээр хичээлэгсэд фитнессийнхээс өөр галбиртай болдогийг анхаарах хэрэгтэй.

2. @shaunstafford

WBFF-ийн хоёр удаагийн аварга Британийн тамирчин. Men’s Physique төрөлд биеэ үргэлж сайхан авч явдаг.

3. @jaycutler

Mr.Olympia-ийн дөрвөн удаагийн аварга. Маш олон жил спортдоо үнэнч, бодибилдингийнханы дунд нэр хүндээ хадгалж яваа.

4. @mikeohearn

Natural Bodybuilder гэдэг. Фитнесс бодибилдингийн тамирчдын галбир бүр дахин давтагдашгүй байдаг бөгөөд хувь хүн болгон чухамдаа өөрийн сонирхсон тэр галбиртай тамирчдыг дагадаг шиг байгаа юм. Майк бол олон жил допингүйгээр өөрийн амжилтаа хадгалж яваа миний болохыг хүсдэг галбиртай тамирчин.

5. @mensphysiquepic

Бидний нэршиж заншсанаар шорттой ангиллын тамирчдыг нэг дороос харах боломжтой бөгөөд, аль тэмцээнүүдэд ямар тамирчин амжилттай явааг мэдэж авдаг.

 

6. @menshealthuk

Эрүүл хооллолт, шинжлэх ухааны үндэстэй мэдээллүүдийг олж авдаг. 

7. @long_ifbbpro

Хятадын хамгийн анхны бөгөөд цорын ганц про тамирчин. Төгс бие галбилтай.

8. @dallasmccarver

IFBB Про тамирчин. 

9. @faizzariffin

Оptimum Nutrition брэндийн Малайзын тамирчин. Түүний өдөр тутмын амьдралын хэв маягийг ойроос харахад сонирхолтой байдаг.

10. @rogersnipes

Гайхамшигтай галбиртай тамирчин.

11. @ryanjterry

Mr.Olympia-ийн мөнгөн медальт, Арнолд Классикийн 3 удаагийн аварга Британийн тамирчин.

12. @katrintanja

Кроссфитийн хоёр удаагийн аварга буюу Fittest Woman on earth гэдэг Исландын эмэгтэй тамирчин. Хүч шандсараа үргэлж гайхшлыг маань төрүүлдэг, мөн байнга инээмсэглэх нь дотно.

13. @mathewfras

Кроссфитийн 2015, 2016 оны аварга Fittest Man on earth. Спортод хандах хандлага, өөрийгөө дайчлах чадвар нь бишрэм.

14. @ryanjohnbaptiste

IFBB про Британийн тамирчин. Сүүлийн хоёр жил дагаж байгаа болохоор хэрхэн өсч дэвжиж байгааг нь байнга харах нь ихээхэн урамтай.

15. @isnathan

Wear Milestone нэртэй Австралийн цахим фитнессийн сургалтын багш. Social Influencer гэдгээрээ нэрд гарсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
2
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.