Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятад-Европыг холбосон төмөр замын ачаа эргэлтийг Монголоор дамжуулбал өртөг багатай

ОХУ-ын төрийн өмчит РЖД компани Казахстанаас Монголыг илүү үзэж буйгаа хэлжээ.


ОХУ-ын төрийн өмчит РЖД компани Европ-Хятадыг холбосон төмөр замын шилжүүлэн ачих ажилд Казахстанаас Монголыг илүү үзэж буйгаа хэлсэн байна. Учир нь Монголоор дамжуулж транзит тээвэр хийснээр ачаа илгээгчийн өртөг 15-20 хувиар буурах тооцоо гарчээ. 

РЖД компани Монголоор дамжуулан Хятад-Европыг холбосон шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэнэ. Хятадаас Европ руу бараа нийлүүлэх жижиг, дунд бизнес олширч, эрэлт нэмэгдэж байгаа учраас энэ шийдлийг санал болгосон байна. Жижиг, дунд ч гэлтгүй онлайнаар худалдаа хийдэг Хятадын могул JD.com зэрэг компанийн Европыг зорих бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа юм. Шинэ чиглэлийн зам нь Хятадын зүүн хэсгийн мужуудыг ОХУ-тай холбоно гэж РЖД-гийн албаны хүн хэлсэн юм. Зүүн хэсэгт бидний сайн мэдэх  Шанхай хот бий. 

Монголыг Казахстантай харьцуулахад Хятад-Европыг холбосон транзит тээвэр хийвэл өртөг багаас гадна хугацаа хожих боломжтой юм байна. Казахстан, ОХУ-аар дамжиж Хятадаас Европыг чиглэсэн транзит тээвэр хийвэл 20-21 хоног болох гэнэ. Харин Монголоор дамжиж, транзит тээвэр хийвэл 14 хоног болох тооцоог РЖД танилцуулсан байна. 

Бараа илгээгчдийн хувьд цаг хожихоос гадна өртөг ч багасна. Тухайлбал, Казахстаны төмөр замыг ашиглаж 20-25 контайнер ачаа зөөхөд 70 мянган ам.доллар төлдөг бол Монголоор дамжуулахад үүнээс 30-50 хувиар бага үнээр ачаагаа зөөх аж.

РЖД болон ОХУ-ын ачаа тээврийн “TransContainer” компани Монголтой хиллэдэг Наушики боомтоор дамжуулж эл үйлчилгээг хэдийнэ нэвтрүүлсэн байгаа гэнэ. Ирэх саруудад Монголтой хиллэдэг бусад боомтыг ч ашиглаж эхлэх төлөвтэй байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
9
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.