Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОУХМ М.Анхцэцэгийн ДҮҮД туслах АЯНД нэгдэхийг уриалсан 10 пост

Тэрбумаар үнэлэгдсэн Анхаагийн дүүд тусалцгаая!


"Өнөөдөр” сонин Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээнд хандив өргөх аяныг эхлүүлээд байна. М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ зургаадугаар сарын 15-ны дотор БНСУ-ын "Ханган Сү" эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм. 

Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч М.Номин-Эрдэнэ өнгөрсөн намар сургууль дээрээ ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж түлэгдсэн (III зэргийн түлэгдэлттэй) байна. Дунд охиноо Солонгост эмчлүүлэхийн тулд аав Ч.Мөнхжанцан нь саяхан Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа аж. Гэвч солонгос эмнэлгээс зургаадугаар сарын 15-ны дотор ирж, хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн албан бичиг иржээ. Эх орноо мөнгөөр солиогүй хүчирхэг охины дүүд туслах аянд та бүхнийг сэтгэлээрээ нэгдэхийг уриалж байна. 

Элэг нэгт монголчууд М.Номин-Эрдэнэ охинд туслах аянд нэгдэхийг уриалсан 10 постыг хүргэе.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Охины хагалгааны төлбөрийг иргэд, аж ахуйн нэгж, хамт олны хандив тусламжаар бүрдүүлэх “3000 төгрөгийн аян”-д одоогоор МҮОХ, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, "Эм Жи Эйл Чайна экспишион" ХХК, "Нова Терра" ХХК, "Монгол ванн" үйлдвэр, "Монгол ньюс" группийн хамт олон нэгджээ. Мөн хувь хүн болон анги хамт олон нэгдэж чин сэтгэлээрээ тусалсаар байна.

Хэрэв та аянд нэгдэхийг хүсвэл ээж Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот дансанд хандив өргөнө үү. Холбоо барих утас: 88063018

 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
8 минутын өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
2
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
3
23 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
5
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.