Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сөүлийн гудамжны моддыг тайрсныг эсэргүүцсэн Английн иргэний сэтгэгдэл олны анхаарлыг татлаа

Сөүлийн гудамжны автомашины замыг өргөсгөх зорилгоор моддыг тайрч хаясан эмгэнэлт дүр зураг энэ посттой хамт тавигджээ.


“Монголчуудаа, энэ бол яагаад та нар сайхан зүйлтэй байж болохгүйн нэг шалтгаан” гэх ширүүхэн эхлэлтэй пост өчигдрөөс эхлэн фэйсбүүкээр тарж буйг та анзаарсан уу. Сөүлийн гудамжны автомашины замыг өргөсгөх зорилгоор моддыг тайрч хаясан эмгэнэлт дүр зураг энэ посттой хамт тавигджээ. Кристофер де Грубен гэх хүний бичсэн энэ пост олны анхаарлыг татаж, олон зуун дэмжлэг, шейр аваад байна.

Энэхүү постыг орчуулбал:

“Монголчуудаа, энэ бол яагаад та нар сайхан зүйлтэй байж болохгүйн нэг шалтгаан. Жил бүр хотын захиргааны хэн нэг ухаантай хүн нь үнэтэй тансаг барилга барих, эсвэл автомашины замыг өргөсгөх, машины зогсоол барих зай гаргахын тулд моддыг тайрч хаях нь агаарын бохирдлыг бууруулах, хотынхны амьдралын төвшинг дээшлүүлэх, замын түгжрэлийг бууруулах хамгийн зөв арга гэж шийддэг бололтой. Энэ долоо хоногт Улаанбаатар хотод үлдсэн хамгийн аятайхан модтой цөөн хэдэн гудамжуудын нэг болох Сөүлийн гудамжны ээлж ирсэн байна. Замыг өргөн болгохын тулд моддыг тайрч хаяж байна. Энэ бэрх уур амьсгалын нөхцөлд амь гарч 50 жилийн турш тэнд байсан моддыг хотынхон яагаад тасдаж хаяхаа болихгүй байгаа юм бэ? Яагаад энэ хотод үлдсэн цөөн хэдэн алхахад таатай газрыг үгүй хийгээд байгаа юм бэ? Энэ тэнэглэлийг жил бүр харсаар би залхаж гүйцлээ. Аравдугаар сард хотын захаар бургас тарихаар хэдэн сая ам.доллар зарлагадлаа гээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрч болохгүй” хэмээн бичжээ. Түүнийг дэмжсэн олон зуун монголчууд болон Монголд амьдардаг гадаад хүмүүс сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
7
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.