Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улаанбаатараас гадаад ном авах боломжтой 6 газар

Эдгээр дэлгүүрээс гадаад хэл дээр хайсан номоо олж авах боломжтой.


1. Интерном

"Интерном"-ынхон энэ сарын 12, 13-нд Сүхбаатарын талбайд болсон номын үзэсгэлэн яармагаар гадаад номуудаа 3000 төгрөг болтол хямдруулсныг номын хорхойтнууд андахгүй санаж байгаа биз ээ. Тиймдээ ч номын баяраар хамгийн хөл үймээнтэй асар нь “Интерном”-ынх байлаа. Ховор, монгол руу орчуулагдаж байгаагүй, тэр бүр харагдаад байдаггүй номуудыг "Интерном"-ын төв салбарын II давхар, Шангри-Ла Моллын "Интерном"-оос авах боломжтой. Англи хэл дээрх ихэнх ном нь шинэ. 

2. Мажестик

"Мажестик"-ийн гадаад номын хэсэгт шинэ, орчин үеийн, сонгодог болон бэстселлер  номуудыг олох боломжтой. Үнийн хувьд хамгийн боломжийн. Гоё номууд нь хурдан дуусчихдаг тул ойр ойрхон эргэлдэж байваас зохилтой. 

3. Books in English

Их дэлгүүрийн замын урд талд “Books in English” номын дэлгүүр байдгийг гадаад хэл дээр уншдаг номын хорхойтнууд маань андахгүй. Сонгодог зохиолууд, хөтөч ном гээд төрөл бүрээр нь худалдаалдаг. Номууд нь боломжийн үнэтэй ч шинэ номууд удаж ирдэг талтай. 

4. World windows

Энэ газрыг циркийн хажууд байснаар нь хүмүүс сайн мэддэг. Одоо 13 дугаар хороололд, Бөхийн өргөө рүү уруудах замд байрлах болсон "World Windows" дэлгүүрт орчин үеийн зохиолчдын ном, сонгодог зохиолууд, хүүхдийн ном гээд сонголт их. Дутагдал нь гэвэл өндөр үнэ. Гэхдээ чанартай хэвлэлтэй номууд байдаг. 

5. Хуучин ном

Аз таарвал урт цагаан, багшийн дээдийн хуучин номын худалдаан дээрээс гадаад ном олж авч болох юм. Олдоц багатай, хуучин номуудыг дэлгүүрийнхээс хямдхан үнээр авах боломжтой.

6. "Ном авна, зарна, солино, түрээсэлнэ, хайж байна" групп

Хүмүүс фэйсбүүкийн эл группээр өөрт байгаа номуудаа зарж, сольж уншдаг. Мөн энэ группт англи, герман гээд төрөл бүрийн хэл дээрх номнууд худалдаалдаг. Ховор, сайн гэсэн номнууд нь хурдан "алга болчихдог" болохоор та хурдтай байх хэрэгтэй. Хэн түрүүлж бичсэн нь л гоё ном олж авна шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.