Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Челси”-гийн ялалтыг Монголд ингэж тэмдэглэсэн

Тэд үлээвэр хөгжимтэй сүрт жагсаал зохион байгуулж, олныг гайхуулсан.


Английн нийслэл Лондон хотын “Челси” баг Премьер лигийн аварга болж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. “Челси”-гийн фэн Монголд маш олон. Манайд тус багийн хэд хэдэн фэн клуб үйл ажиллагаа явуулж байгаа. Харин фэйсбүүкт “Chelsea FC Mongolia”, “Челсигийн галзуу фанатууд”, “Челсигийн монгол фанатууд” хуудас тун идэвхтэй ажилладаг. Заримдаа загнаад унтуулдаггүй.

Аварга болсон “Челси”-гийнхэн өөрсдөө ингэж баярласан.

Харин хайртай багаа аварга болоход нь баярласан монгол фэнүүд үлээвэр хөгжимтэй сүрт жагсаал зохион байгуулж, туг далбаагаа мандуулахад настан буурлууд “Майн 1 болж байна уу” гэж эндүүрч байлаа. Тэдний жагсаалд 150 балиашиг оролцсон.

1905 онд байгуулагдсан эртний баг ч ердөө зургаа дахь удаагаа аварга болж байгаа тул өрсөлдөгч багийн фэнүүд нь тэднийг үе үе үгээр хатгана. “Түүхгүй баг”, “Абрамович ирэхээс өмнө чи Челсиг мэддэг байсан уу” гэх хатуу үгийг “Челси”-гийн үнэнч фэнүүд сонссоор ирсэн. Ийм хатуу үг хэлдэг хүний нэг нь Ливерпуль” багийн фэн, МҮОХ-ны “Мистер ОТО”.

ОТО, САТО хэмээх энэ хоёр эрхэм тоглолт бүр дээр бооцоо тавьдаг. Заримдаа 50 мянган төгрөг, зарим үед 100 ам.доллар.

Баяраа тэмдэглэж байхад нь ч хорон үгээр “утсан” хүйтэн сэтгэлтэн бас бий.  

Харин САТО сан энэ үед БНСУ-ын Сөүл хотноо Олон улсын спортын сэтгүүлчдийн 80 дахь чуулганд оролцож явлаа. Чуулган, олимпийн наадам хаана ч байсан “Челси” өмсгөлөө өмсдгийг нь хүмүүс их шүүмжилдэг. Гэхдээ САТО бол Монгол дахь “Челси”-гийн фэнүүд дотроос хамгийн “үнэнч” нь гэж байгаа. Эх орон, элгэн садандаа ном уншуулж үзээгүй байж, энэ эрхэм “Челси”-д зориулан Гандан гарч, ном уншуулсан хүн дээ.  

За ингээд “Челси” багийн фэнүүдийн баярын үгнээс сонсоцгооё.

Тэд баярлаад зогсохгүй өөрийн тоглогчдод чимэг хайрладаг.

Багийнхнаа магтсан шүлэг найраглал ч бий.

“Челси”-гийн монгол фэнүүд нийгмийн үүрэг, хариуцлагаа мундаг ухамсарладаг. Арслантай гүүрийг хэн угааж цэвэрлэсэн? Тэд л хийсэн.

Тэдний жагсаал сүртэй сайхан болсон.

Гэхдээ “Chelsea FC Mongolia”-ийн мэдээлснээр алс тэртээ 1955 онд бидний өвөө эмээ, аав ээж “Челси”-гийн түрүүг бас тэмдэглэж байжээ.

“Челси”-гийн монгол фэнүүдэд баяр хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
3
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.