Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өглөөний цайгаа өөрөө бэлдэх гайхалтай, бас хялбар 10 жор

Олдоц сайтай орцуудаас бүтсэн хийхэд хялбар хоолнуудыг танд санал болгоё.


1. Таван минутын тавган бялуу

Хурдан бас амттай болдог тавган бялууг таны өглөөний цайнд санал болгоё. Олдоц сайтай орцуудаас бүтсэн энэ бялууг хийхэд ердөө таван минут хангалттай. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

2. 15 минутын хачиртай талх

Айл болгоны хөргөгчинд байдаг энгийн орцуудаас бүтсэн энэ хачиртай талхыг та өглөө идээд гарвал нэг хэсэгтээ л өлсөхгүй гэж мэд. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

 

3. Ногоотой шарсан өндөг

Нэг өдөрт авах ёстой амин дэмүүд тань энэ хоолонд багтсан гэж хэлж болно. Хийхэд хялбар, тэжээллэг ногоотой шарсан өндгийг та өөрийн хүссэнээр баяжуулан хийгээрэй. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

4.Хавчуургатай талх

Хүнсний дэлгүүрт хамгийн түгээмэл байдаг материалуудаар та өөрийн хүссэн хэмжээтэй, амттай хавчуургатай талх хийж идээрэй. Хийх зааврыг эндээс үзнэ үү. 

5. Гадилтай шарвин

Гадил жимс илчлэг өндөртэй учраас өглөө нэгийг идчихсэн байхад та тэр өдөртөө бага өлсөнө. Гадилыг дангаар нь идэж байхаар гурил, өөр төрлийн жимс нэмээд илүү тэжээллэг өглөөний цай бэлдэх нь танд илүү эрч хүч өгнө. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

6. Амталж шарсан улаан лооль

Өглөө талх, боорцог зэрэг гурилан бүтээгдэхүүн идэхэд тохиромжтой байдаг бол тэдгээртэй төгс хослох энэ хоолыг та  мэдээд авахад илүүдэхгүй. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

7. Амтат омлет

Яагаад заавал өглөөний цайндаа энгийн л нэг маслотой талх, хоносон хоол идэх ёстой гэж. Бидний мэдэхгүй хурдан хугацаанд байгаа материалаараа хийж болох олон хоол байгаа шүү дээ. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

8. Өндөг, гадил жимстэй бин

Танд цадах мэдрэмжийг дээд зэргээр мэдрүүлэх энэ хоолыг та хүүхдүүддээ хийж өгвөл илүү тохиромжтой. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

9. Буритто

Нэрнээс нь харахад хийхэд хэцүү юм шиг санагдах боловч хялбархан аргаар түргэн хугацаанд  хийгддэг энэ хоолыг та өөрийн хийж чаддаг хоолнуудынхаа жагсаалтанд багтаагаарай. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

10. Аарцтай, үзэмтэй будаа

Энэ төрлийн хоолыг хүүхдүүд илүү сонирхож иддэг. Учир нь исгэлэн мөртлөө чихэрлэг амтанд хүүхэд бүр дуртай байдаг шүү дээ. Та ч бас гэр бүлийнхээ нэг өдрийн өглөөний цайндаа энэ хоолыг сонгоорой. Хийх зааврыг эндээс үзнэ үү.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.