Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Оюу толгой"-н эхний улирлын тайлангаас таны заавал мэдэх ёстой 6 баримт


"Оюу толгой” компани энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулжээ. Эндээс онцлох 6 баримтыг танилцуулж байна.

1. 

Энэ оны нэгдүгээр улиралд "Оюу толгой" компани 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажилласан байна. 

2.

“Оюу толгой” компанийн энэ оны нэгдүгээр улирлын орлого 237.5 сая ам доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 5.7 хувиар их байсан нь зэсийн борлуулалтын дундаж үнэ өндөр байсан болон борлуулсан баяжмал дахь зэсийн хэмжээ их байсантай хамааралтай гэнэ. 

3.

Гүний уурхайн өргөтгөлийн ажилд 2017 оны 1 дүгээр улиралд 136.4 сая ам.доллар зарцуулж, улирлын турш томоохон хэмжээний хэдэн гэрээ байгуулсны хамгийн том нь налуу нэвтрэлтийн материал зөөвөрлөх системийн гэрээ юм.

4.

“Оюу толгой” компанийн баяжуулах үйлдвэр энэ оны нэгдүгээр улиралд улирлын дээд амжилтыг тогтоон сайн гүйцэтгэлтэй ажилласан. Боловсруулсан хүдрийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 2.7 хувиар өссөн. 

5. 

“Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.4 метр куб ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгасан. Мөн энэ хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88.7 хувь байлаа

6.

Туркойз Хилл компани  “Оюу толгой”-г энэ онд 130 -160 мянган тонн баяжмал дахь зэс, 100 - 140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
8
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.