Хайх зүйлээ бичнэ үү

мин

Саори Ёшида: Их сургууль төгссөн, царайлаг, орлоготой залуутай гэрлэнэ

"Царайлаг залууд дуртай болохоор бас царай харчихаад байх юм “ гэж ярьсан.


Олимпийн 3, дэлхийн 13 удаагийн аварга Японы чөлөөт бөхийн домог Саори Ёшида Токио хотын Ёоёоги ордонд болсон “GirlsAward 2017 SPRING/SUMMER” загварын шоунд оролцлоо.

Амьдралдаа анх удаа загварын тайзан дээр алхаж үзээд “Их сандарлаа” гэж ярьсан ч үнэндээ бол Саори урлагийн салбарт хэдийнэ орсон хүн. 2015 онд “Well stone bros” хамтлагт багтаж, “Нүдээ нээ” хэмээх дууг дуулахад улс орон даяараа түүний уянгалаг хоолойг магтсан.

Час улаан урт даашинзаар олны нүдийг булаасан Саори Ёшида “Чөлөөт бөх барилдахад мөр ил гардаг ч энэ даашинз арай л ил тод байлаа” гэж ярьсан. Энэ жил 34 нас хүрч байгаа түүнээс сэтгүүлчид спортын амжилтаас нь илүү хувийн амьдралыг нь сонирхож байв. “Хэзээ хурим хийх вэ” гэдэг нь тэдний гол асуулт.
Саори “Би өөрөө ч хурдхан хурим хиймээр л байна. Жилийн орлого нь 5 сая иэнээс илүү, их сургууль төгссөн байх шаардлага тавьж байгаа.  Сонирхолтой, эелдэг залуу таалагддаг. Танилцуулах үйлчилгээ хийдэг газарт бараг 2500 залуугийн анкет үзсэн. Одоохондоо олоогүй л байна. Царайлаг залууд дуртай болохоор бас царай харчихаад байх юм “ гэж ярьсан. “Заавал хүч чадалтай байх ёстой гэсэн шаардлага тавиагүй юу” гэж асуухад “Бөх барилдах гэж байгаа биш хүч чадлаар яах билээ. Харин ч эсрэгээрээ хоёулахнаа байх үед бага зэрэг эрхэлдэг хүн байвал дээр. Одоогийн байдлаар миний бүх шаардлагыг хангасан хүн байхгүй байгаа тул ганцаараа хэвээр. Хүүхэдтэй болмоор байгаа тул хурдхан шиг сайн хүнтэй танилцмаар байна. Мэргэлүүлсэн чинь зургаадугаар сарын эхээр хүнтэй танилцана гэж хэлсэн. Удахгүй зургаадугаар сар боллоо доо” гэж хариулсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.