Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургалтад урьж байна

Сургалт энэ сарын 26-наас эхэлнэ.


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг энэ сарын 26-наас эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна. Сургалт ирэх сарын 2-ныг хүртэл ажлын 5 өдөрт 15:00-18:00 цагт нийслэлийн Иргэний танхимд явагдана.

Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдаж эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг өгнө. Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ойлголттой болох юм. Сургалтад хамрагдсан иргэдэд нийслэлийн Аялал жуучлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгоно. Холбогдох мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудаснаас авч, цахим шуудан [email protected] хаягаар бүртгүүлнэ үү гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
30
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.