Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэвид Бекхэм “Илдний домог” кинонд

Дэвид Бекхэм дэлгэцэнд 45 секунд гарч, 13 өгүүлбэр хэлдэг.


Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм найруулагч Гай Ричигийн “Илдний домог” буюу “King Arthur: Legend of the Sword” кинонд тогложээ. Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн тус кино Артур хааны тухай домгоос сэдэвлэсэн бүтээл юм.

Дэвид Бекхэм мэдээж гол дүрд тоглоогүй. Гэхдээ дэлгэцэнд 45 секунд гарч, 13 өгүүлбэр хэлдэг. Хэдий ийм бага хугацаанд гардаг ч Дэвид зураг авалтанд тун нямбай бэлтгэжээ. Жүжгийн багш хөлслөн авч, тэр байтугай илд, жадны эрдэмд ч суралцсан гэнэ. “Алдар нэрээрээ уригдсан авьяасгүй хүн шиг харагдахыг хүсээгүй тул би их хичээсэн. Итгээд өгсөн ажлыг чанартай хийх нь миний үүрэг” гэж тэр ярьсан юм. Их Британийн хамгийн сайхан залуугийн нэг Дэвидийн нүүр маш том сорвитой байгаа нь олны анхаарлыг татсан.

Артур хааны дүрийг бүтээсэн жүжигчин Чарли Ханнэм “Гэрээ ёсоор би энэ киноны хамгийн сайхан залуу байх ёстой болохоор Дэвидийн нүүрийг “эрэмдэглэх” шаардлагатай байлаа” гэж наргисан байна. Бекхэмийг зураг авалтын талбайд гарч ирэхэд хуяг дуулга өмссөн хүдэр эрчүүд Жастин Биберийн концертонд ирсэн охидууд шиг л ичингүйрэн баярласан гэнэ.   

Харамсалтай нь нээлтээ хийснээс хойш “Илдний домог” амжилт тааруухан байна. “Viking”,  “Game of Thrones” цувралтай сэдэв давхцаж, тэднийг давж чадсангүй. Шүүмжлэгчид Дэвидийг ч зүгээр орхисонгүй. “Энэ киноноос ойлгосон ганц юм бол Бекхэм жүжиглэх авьяасгүй юм” гэж хүртэл хэлсэн. Гэхдээ ямар ч гэсэн Дэвидийг дэлгэцэнд гарангуут кино театрын танхимд попкорн идэж байсан хүүхдүүд амаа ангайлгаж, чалчиж байсан охид бүсгүйчүүд нь чимээгүй болж байна гэсэн. Тэгэхээр Бэкс 45 секунд төдий гарахдаа ямар ч гэсэн үүргээ биелүүлсэн байна. Харин киног “дампуурлаас” аварч, үзэгчдийг театрт дуудаж чадсангүй.
Дэвид 2005 онд “Гоол” кинонд тоглож, жүжигчний гараагаа эхэлсэн. Гай Ричи 2015 онд “The Man from U.N.C.L.E.” кинондоо Бекхэмийг тоглуулсан.

Дараа нь “H&M”-ийн сурталчилгаанд ашиглаж, Лос Анжелес хотоор нүцгэн гүйлгэж байлаа.

Гай Ричи Дэвид нар амьдрал дээр ч анд нөхөд. Тэд хөрш зэргэлдээ амьдарч, хүүхдүүд нь ч нэг сургуульд суралцдаг гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
13 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
29
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.