Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Нээлттэй засгийн түншлэл”-ийн форумыг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ

Орон нутгийн удирдах албан тушаалтнууд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсад айлчиллаа.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан нийслэл, орон нутгийн удирдах албан тушаалтнууд энэ сарын 15-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсад айлчиллаа.

Тэд Монгол Улс болон БНАСШЛУ-ын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

Мөн айлчлалын хүрээнд тус улсын Парламент, Орон нутаг, засаг захиргааны яам, Гадаад хэргийн яам, Мэдээллийн харилцаа холбоо, технологийн агентлагийн удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзав.

Энэ үеэр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Монгол Улс “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн хоёр дахь хөтөлбөрөө баталж тодорхой амжилтад хүрч, багагүй туршлага хуримтлуулсны хувьд бүс нутгийн форумыг эх орондоо зохиох хүсэлтэй байна" гэсэн юм.

Орон нутгийн удирдлага, засаг захиргааны сайд Файсзер Мастафа “Монгол Улс бол бидний ойрын нөхөр. Бид бие биеэсээ олон зүйлийг суралцаж чадна гэж бодож байна. Хоёр орны Засгийн газрын түвшинд орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан хамтарч ажиллах боломжтой. Иргэд болон хотууд хооронд шууд харилцаа тогтоож туршлагаа солилцож болно” гэлээ.

“Нээлттэй засгийн түншлэл” нь засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтээс гаргаж буй санал, санаачилгыг харгалзах замаар тэдний оролцоог нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилготой дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилгын байгууллага юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
2
1 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
3
2 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
27
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.