Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“GAP Year” авснаар та дараах 12 зүйлийг хожих болно

"GAP Year" гэдэг нь ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орохын өмнө ойролцоогоор жилийн турш авдаг завсарлага юм.


"GAP Year" гэдэг нь ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орохын өмнө ойролцоогоор жилийн турш авдаг завсарлага юм. Та "GAP Year" авсан уу эсвэл "GAP" Year авсан хэн нэгнийг таних уу? Энэхүү асуултад тийм гэж хариулах хүн тун цөөхөн биз. Учир нь бид "GAP Year" авснаар нэг жил алдана хэмээн үргэлж айдаг. Гэвч үнэн хэрэгтээ жинхэнэ амьдрал дээр нэг жилийг ХОЖИЖ буй хэрэг билээ. 

Хүн бүр л ахлах сургуулиа төгсөөд сайн их сургуульд орно дараа нь өндөр цалинтай ажилд орно гэх зэрэг хийх ёстой зүйлээ мэддэг. Гэвч хийхийг хүсэж буй зүйлээ бүрэн мэддэг болов уу? Магадгүй та бүхэн юу хийх ёстой гэдгээс илүү юу хүсэж байгаагаа олохын тулд "GAP Year" авах тухай аав ээжтэйгээ ярилцаж үзтэл тэдний эсэргүүцэлтэй тулгарч эсвэл тулгарсан байж болох юм. Энэ үед хамгийн чухал нь өөрийгөө суралцахаас завсарлаж байгаа биш харин ч илүү ихийг жинхэнэ амьдралаас бие даан суралцах болно гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь "GAP Year" авах хугацаандаа ямар компанид дадлага хийх, хаагуур аялах, хувийн төслөө хэрэгжүүлэх гэх мэт өөрийн төлөвлөгөөгөө танилцуулан, суралцсаар байх болно гэдгээ тодотгох нь зүйтэй. Энэ мэтчилэн жинхэнэ амьдрал дээр гараад дадлага хийж, аялан олон зүйлийг сурснаар сурагчид илүү биеэ даасан, коллежид суралцах гэж буй зорилгоо илүү сайн ухаарсан, юу хийхийг хүсэж байгаагаа сайн мэддэг болдог. Их сургуулиуд үүнийг ч ойлгодог. Тиймдээ ч Харвардын их сургууль 40 жилийн турш элсэгчиддээ "GAP Year" авах саналыг тавьдаг байсан юм. Мөн Stanford, MIT гэх дэлхийн шилдэг их сургуулиуд "GAP Year" авах хувилбарыг ихэд дэмждэг билээ.

Их сургууль сурагчдыг олон талаар хөгжүүлдэг хэдий ч жинхэнэ амьдралд хараахан бэлддэггүй билээ. Тиймээс л "GAP Year" сурагчдад жинхэнэ амьдралд хэрхэн амьдрахыг сургадаг билээ. "GAP Year" авснаар олон зүйл сурч та өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж чадахаас биш алдах зүйл үгүй билээ.

Ингээд танд “GAP Year” авахын давуу талуудыг танилцуулъя.

1. Багаар ажиллах. Орчин үед багаар ажиллах чадвартай хүн амжилтад хүрэх магадлал илүү болсон билээ. GAP Year нь сурагчдыг илүү олон төрлийн хүмүүстэй харилцах мөн ажиллах боломжийг олгодог. 

2. Өөрийн ирээдүйн кареер болон мэргэжлээ зөв сонгох.

3. Өөрт сонирхолтой зүйлийг олох, сонирхсон ажлын салбартаа дадлага хийх өөрөөр хэлбэл машинаа зогсоолоос нь гарган жолоодох боломжийг олгодог. 

4. Яагаад их сургуульд орж байгаа зорилгоо илүү сайн ухаарах

5. Өөр орны хэл сурах, хэлний чадвараа нэмэгдүүлэх 

6. "GAP Year" авсан сурагчид төгссөнийхөө дараа энгийн сурагчдаас илүүтэйгээр ажилд орох магадлал нь өндөр байдаг.

7. Мөн "GAP Year" авсан сурагчид нэг жилийн турш авсан туршлагадаа үндэслэн их сургуульд орохдоо бичдэг эсээнүүдийг илүү сайн бичиж чаддаг.

8. Бие даан шийдвэр гаргахад суралцах 

9. Олон улс орны соёлтой танилцах

10. Ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх

11. Өөрийн үнэт зүйлсээ тодорхойлж, сайхан амьдрах аргыг тодорхойлох

12. Хийх ёстой бус, хийхийг хүсэж байгаа зүйлээ олох 

"GAP Year"-ээ зөв төлөвлөн үр ашигтай өнгөрүүлэхийг хүсч байгаа хүмүүст Томүжин академи болон Монгол дахь Америкийн их сургуулийн хамтарсан Монголын хамгийн анхны GAP Program-ыг санал болгоё.

"GAP Program" нь Holistic Admission буюу АНУ-ын шилдэг их дээд сургуулиудын сонгон шалгаруулдаг системд бэлтгэх програм. Энэхүү GAP Program нь ахлах сургуулиа төгссөн АНУ-ын топ их дээд сургуулиудад орох чадвартай шилдэг 12 сурагч шалгаруулж 2017 оны 06 сарын 05-наас 2018 оны 02 сарын 1 хүртэл 8 сарын турш үргэлжлэх юм. 

Өнөөдөр буюу 5 сарын 22-нд GAP програмд бүртгүүлэх хамгийн сүүлчийн өдөр юм! Та яараарай!

Илүү мэдээлэлийг энд дарж аваарай. Харин та энд дарж бүртгүүлээрэй. 

Танд амжилт хүсье! 

Бичсэн: Б. Оюундарь
Редакторласан: Ч. Сарангоо 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.