IU-гийн фэн зургийг нь шивүүлжээ
Үхэн үхтлээ үүрд хайртай гэдгээ илэрхийлэхийг хүссэн гэнэ.
Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин IU энэ сарын 11-нд “Palette” шинэ цомог гаргасан билээ. Одоо тэр улс орноо тойрон цомгийнхоо сурталчилгааг хийж байна. Шүтэн бишрэгчидтэйгээ хийсэн уулзалтын үеэр түүний үнэнч нэгэн фэн IU-г шоконд ортол нь гайхшируулжээ. Фэн залуугийн бугуйн дээр түүний гарын үсэг, зураг шивээстэй байсныг хараад IU ямар байдалд орсныг энэ зурагнаас харна уу.
IU-гийн энэ зураг фэнд нь маш их таалагдсан тул шивүүлж, үхэн үхтлээ үүрд хайртай гэдгээ илэрхийлэхийг хүссэн гэнэ.