Хайх зүйлээ бичнэ үү

мин

Таван сая орчим төгрөгийн шагналын сантай илтгэлийн уралдаан зарлагдлаа

“Нийслэл ба жендэр – шийдэл” илтгэлийн уралдаан зарлаж байна.


Иргэд, олон нийтийн дунд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,  энэ талаар иргэдийн чиг хандлага ямар түвшинд байж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн Үндэсний хорооны Нийслэл дэх салбар хорооноос “Нийслэл ба жендэр – шийдэл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд 18-аас дээш насны иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжтой бөгөөд илтгэл нь Улаанбаатар хотын жендэрийн тэгш бус байдал, сөрөг нөлөөлөл, тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, тухайн асуудлыг шийдвэрлэх гарц, үүсэх үр дүн, үр дагаварыг тодорхойлж, судалгаанд суурилсан байх шаардлагатай аж.


Илтгэлд тавигдах шаардлага:
Arial үсгийн фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар А4 цаасан дээр хийсэн байна.
Илтгэлийг 4-6 хуудсанд багтаана.
Уралдаанд оролцогч нь илтгэлдээ CV буюу товч намтраа хавсаргасан байна. Үүнд: Цахим хаяг  болон утас, иргэний үнэмлэх/хуулбар/. Илтгэл нь судалгаа, шинжилгээний бүтээлд үндэслэгдсэн байх ба зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна.
Асуудал дэвшүүлсэн
Зохиогчийн овог, нэр, илтгэлийн нүүрэнд бичсэн байна;
Илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байна.
Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Илтгэлийг НЗДТГ-ын НБХ-ын асуудал хариуцсан мэргэжилтэнд файлаар болон цаасаар өгнө. 321711 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой. Илтгэлийг 2017 оны тавдугаар сарын 30-нд 14:00 цагт тасалбар болгон хураан авна. Ажлын хэсэг илтгэлүүдээс эхний 10 илтгэлийг шалгаруулж, эдгээр хэлэлцэгдсэн илтгэлээс 1 дүгээр байр, 2 дугаар байр, 3 дугаар байранд тус тус нэг илтгэл шалгаруулж, шалгарсан 10 илтгэлийг хэвлэл мэдээллээр сурталчилж www.ulaanbaatar.mn сайтад байршуулж эрдэм шинжилгээний эмхэтгэлд оруулах юм. Шагналын сан нэгдүгээр байр  2 сая төгрөг, хоёрдугаар байр  1,5 сая төгрөг, гуравдугаар байр  1,2 сая төгрөг гэж Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
3
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.