Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аялагчдын заавал үзэх ёстой Монгол орны 7 үзэсгэлэнт газар

Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой газруудыг санал болгож байна.


Ажлын улирал шувтарч, зуны аялал амралтаар дүүрэн зугаатай улирал эхлэхэд бэлэн боллоо. Уудам Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой богинохон энэ улирлыг гэртээ суугаад өнгөрөөнө гэвэл дэндүү гунигтай биз. Тэгвэл хараахан явж амжаагүй байгаа монголчууддаа, гадаад, дотоодын аялагчиддаа зориулж, мөн аяллын маршрутад нь санал болгох нүд хужирлам үзэсгэлэнт 7 газрыг цувралаар танилцуулж байна. Харин хаагуур аялж, аль зүгт хүлгийн жолоо залах нь таны эрх билээ. 


1. Тэрхийн цагаан нуур, хорго

Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр гэнэ.  Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг ба цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

2. Хөвсгөл нуур

Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуурын нэг яахын аргагүй мөн билээ. Түүнчлэн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигдсэн. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувийг эзэлдгээрээ онцлог юм. Мөн Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг бөгөөд үзэсгэлэнт байгалийг нь нэг л очиж харсан хүн дахин очихгүй байна гэж үгүй ажээ. Та сэльфи хийхээ мартуузай.

3. Алтай таван богд уул


Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ам дамжин ярьдаг. Энэхүү уул нь таван ноён оргилоос бүрддэг онцлогтой аж. 

4. Увс нуур, Их нууруудын хотгор

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуурт тооцогддог юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай байдаг. Мөн Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог ба Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг. Уг нууранд аялахдаа хог, хаягдлаа зориулалтын саванд хийхийг сануулдаг гэнэ.

5. Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг

Аялагчдын төдийгүй түүхчид, археологичдын хамгийн их сонирхол татсан газрын нэг билээ. Түүнчлэн өнгөрсөн түүхийн үнэт олдвор төдийгүй Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон юм. Энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Агуйн хананы өндөр 2.5 метр ба заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг ч зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна.

6. Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум буюу  Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727-1736 онд барьжээ.

7. Дуугардаг элс

Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн, Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг ажээ.

Эх сурвалж: /www.mne.mn/

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0