Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Осоржамаагаас СУРАЛЦАХ амьдралд хэрэгтэй 17 “СУРГААЛ”

Түүний "live"-ийг хэдэн мянган хүн үзжээ.


Нийтийн сүлжээнд сүүлийн хоёр хоногийн турш Осоржамаагийн тухай яриа тархаж, хүн бүр өөр өөрийнхөөрөө түүнийг дүгнэж байна. Амьдралынхаа тухай, өөрийнхөө тухай үнэнийг “нэмэлт хачир”-гүйгээр ярьж, “Live” хийснийг сайшааж, “love” эможи даран бичлэгийг нь шэйрлэх хүн олон байлаа. Ингээд та бүхэндээ Осоржамаагийн “live”-аас эшлэн 17 “сургаалийг” нь хүргэж байна. 

Түүний live бүрэн эхээрээ.

Үргэлжлэл...

1. Хайр хүнд хэрэгтэй, хамгийн чухал нь хайр. Чи цамаан байж болно, царайлаг байж болно, хүнийг тоохгүй сэвэлзүүр байж болно. Харин чи хөгшрөх нь ойлгомжтой. Тийм учраас чи хүнийг хайрлах хэрэгтэй. Яагаад эмэгтэй хүн эрэгтэй хүнийгээ гуйх боложгүй гэж? Заавал эрэгтэй хүн эмэгтэй хүнээ гуйх ёстой юмуу. Үнэнч хайр бол үнэнч л байдаг юм. Шударга хайранд би дуртай. Надад хайраа зарласан хүмүүст зүгээр л зөвшөөрнө.

2. Хүн хүнээ хайрлах цаг өнөөдөр ирсэн.

3. Өөрийнхөө тэнэгийг гайхуулж, хараал ерөөл хэлж байгаа хүмүүс хэзээ ч эмэгтэй хүнийг хайрлаж чадахгүй.

4. Хөмсгөө болгоомжтой шивүүлээрэй.

5. Монгол хүн монгол хүнээ зодож байвал чи бол монгол биш. Нээрэн шүү. Монгол хүн монгол хүнээ зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүн зодоод чамд ямар ашиг байгаа юм?

6. Охидууд даруухан байвал тэгээд л болоод “явчихна”. Ааш зан сайтай, хүнийг хайрлахаа мэддэг тийм охидууд бол хамгийн мундаг. Яах вэ дээ, будаж болно. Гэхдээ өөртөө тохируулаад буддаг, өөртөө анхаараал тавьдаг охидууд хамгийн сайхан шүү.

7. Хүн “фэйсийнхээ” зураг шиг л байх хэрэгтэй. 

8. Чи өөрийгөө хөөрхөн гэж магтаад амжилт олохгүй. Царайны сайхнаар биш сэтгэлийн сайхнаар цай сүлэх хэрэгтэй. 

9. Өнөөдөр чиний амьдрал гайхалтай, жаргалтай байж болно. Гэхдээ чи жинхэнэ амьдралыг үнэхээр мэдэхгүй байна, ойлгохгүй байна.

10. Сайхан сэтгэлтэй хүн байхад Монгол хөгжихгүй гээд яах юм бэ?

11.  Хэрвээ Ерөнхийлөгч намайг олж харвал “Ерөнхийлөгч өө, ажлаа хийгээчээ” гэж хэлмээр байна.

12. Муу хүмүүсийн дэргэд чи муу харагдана, сайн хүмүүсийн дэргэд чи сайн харагдана.

13. Осоржамаа нь студид дуугаа бичүүлсэн, удахгүй цацна.

14. Би шүдэндээ их хайртай. 

15. Хүн гаднаа гяланцаг байлаа ч дотроо ямар байгааг мэдэхгүй. 

16. Амьдрал намайг ийм эрч хүчтэй болгосон. Над шиг болъё гэвэл өөртөө итгэлтэй, зөв энергитэй, хүнтэй зөв харьцаж, зөв үг хэлж, үлгэр дуурайлал болох хэрэгтэй. 

17. Би чиний хувьд хэн ч байж болно, зүгээр чалчиж ч байж болно. Гэхдээ би зөв энерги цацаж байгаа учраас намайг үзээд зөв энергитэй яваарай гэж хэлмээр байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
21 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
12
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.