Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Видео: “Екатеринбург Их Дуулга” тэмцээний дүн

Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн.


ОХУ-ын Екатеринбург хот анх удаагаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээнийг хүлээн авлаа. Энэ тэмцээнийг хэрхэн зохион байгуулахаас Орос улс цаашид Их Дуулгатай байх эсэх хамаарах байсан. Танхимд үзэгч дүүрэн, татами дээр өрсөлдөөн ихтэй байсан тул “Екатеринбург Их Дуулга” амжилттай болж өнгөрлөө гэж үзэж болно. Багийн дүнгээр 9 бөхтэй ирсэн япончууд 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлж, ОХУ (2 алт, 5 мөнгө, 5 хүрэл), Бразил (2, 2, 2) удаалсан. Манай улсаас 20 жүдоч зодоглож, 1 хүрэл медаль, 5-р байр хоёр, 7-р байр гуравтайгаар тэмцээнээ дуусгалаа.

Эмэгтэй
48 кг

1. КОНДО Ами (Япон)
2. ГИЛЯЗОВА Сабина (ОХУ)
3. КЛЕМЕНТ Мелани (Франц), Г.Отгонцэцэг (Казахстан)
Ами Кондо итгэл төгс түрүүлсэн, Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ.

52 кг

1. МИРАНДА Эрика (Бразил)
2. КУЗНЕЦОВА Алеся (ОХУ)
3. БУШАР Амандин (Франц), КУЗЮТИНА Наталья (ОХУ)

57 кг

1. РОПЕР Мирьям (Панам)
2. ҮДАКА Наэ (Япон)
3. СИЛЬВА Рафаэла (Бразил), КЛИМКЕЙТ Жессика (Канад)
34 настай Мирьям Германы шигшээ багт барилдаж байгаад нутаг буцсан. Түүний алтан медаль Панамын эмэгтэй жүдочдын хувьд Их Дуулгын анхны алтан медаль байлаа.

63 кг

1. ТРАЙДОШ Мартина (Герман)
2. ВАЛЬКОВА Екатерина (ОХУ)
3. ЛИВСЕЙ Эми (Их Британи), СИЛЬВА Мариана (Бразил)

70 кг

1. ВАН ДАЙК Санни (Голланд)
2. ПРОКОПЕНКО Алена (ОХУ)
3. БЕРНХОЛЬМ Анна (Швед), НИИЗОЕ Саки (Япон)

78 кг

1. ҮМЭКИ Мами (Япон)
2. ПОУВЕЛЛ Натали (Их Британи)
3. ЖОО Абигель (Унгар), ВАГНЕР Анна Мария (Герман)

+78 кг

1. АСАХИНА Сара (Япон)
2. КУЭЛЬБС Жасмин (Герман)
3. СЛУЦКАЯ Марина (Беларусь), ВЕЙСС Каролин (Герман)

Эрэгтэй
60 кг

1. НАГАЯМА Рюүжи (Япон)
2. ПАПИНАШВИЛИ Амиран (Гүрж)
3. ОГУЗОВ Альберт (ОХУ), РЕВОЛ Седрик (Франц)
Тэмцээний эхний өдөр Нагаяма өрсөлдөгчдөө зүгээр л няц дарсан. Тэр нэг өдөрт 3 иппон, 8 ваза-ари авч, Чаба Сабо, Д.Амартүвшин, Альберт Огузов, Савва Каракизиди, Амиран Папинашвили нарыг ялсан.

66 кг

1. АБДУЛЖАЛИЛОВ Абдула (ОХУ)
2. ЧИБАНА Чарльз (Бразил)
3. МИНКОВ Дмитрий (Беларусь), ХАМЕТОВ Ислам (ОХУ)
Эхний өдөр нутгийн эздэд анхны алтан медалийг Абдула Абдулжалилов авчирсан. Чарльз Чибана дүрэм зөрчин, хансокү макэ хүлээлээ.

73 кг

1. ХАШИМОТО Соичи (Япон)
2. КОНТИНИ Марсело (Бразил)
3. АКСУС Бенжамин (Франц), ДЮПРА Пьер (Франц)
Хашимото дөрөв барилдахдаа 2 иппон, 3 ваза-ари авсан. Их Дуулгын алтан медаль хүртсэнээр тэр чансаандаа нэгт бичигдэх болсон.

81 кг

1. ХАЛМУРЗАЕВ Хасан (ОХУ)
2. УНГВАРИ Атилла (Унгар)
3. БРАЭНД Этинн (Канад), РЕХВИАШВИЛИ Зебеда (Гүрж)
Олимпийн аварга Хасан Халмурзаевын Риогийн дараахь анхны тэмцээн байлаа. Риогийн баатрууд эхний тэмцээндээ их тааруухан барилдаж байгааг бид харсан. Базиле Токиод эхний тойрогт ялагдсан бол Бейкер улсын аваргадаа түрүүлж чадаагүй, Крпалек Дюссельдорфт тавдугаар байр, Рафаэла Сильва Парист мөн л тавдугаар байр, Трстеньяк Токиод шөвгийн наймд, Андеоль Европын аваргын эхний тойрогт ялагдсан гээд олон жишээ дурдаж болно. Харин Хасан түрүүлсэн.

90 кг

1. НАГАСАВА Кента (Япон)
2. ТОТ Кристиан (Унгар)
3. МАГОМЕДОВ Магомед (ОХУ), ВАН Т ЭНД Ноэль (Голланд)

100 кг

1. ЦИРЖЕНИЧ Миклош (Унгар)
2. ИЛЬЯСОВ Нияз (ОХУ)
3. ЛИПАРТАЛИАНИ Варлам (Гүрж), БОХЛЕР Лаурин (Австри)

+100 кг

1. МОУРА Давид (Бразил)
2. МАТИАШВИЛИ Левани (Гүрж)
3. Б.Тэмүүлэн (Монгол), ВОЛКОВ Андрей (ОХУ)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
6
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.