Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хуучин ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгохоор төлөвлөжээ

Цэцэрлэг болговол 80 гаруй хүүхэд хамрагдах боломжтой.


Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо цэцэрлэгийн насны 2000 гаруй хүүхэдтэй. Үүнээс 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс дүүргийн зүгээс байгаа нөөц бололцоогоо дайчлан хуучин ахуй үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгын зориулалтыг өөрчилж, хүүхдийн цэцэрлэг болгохоор төлөвлөж байгаагаа хотын даргад танилцууллаа. Уг барилга нь ашиглагдахаа болиод хэдэн жил болж байгаа бөгөөд цэцэрлэг болгоход 260 орчим сая төгрөг шаардагдах тооцоо гаргасныг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болговол 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Ингэвэл 80 гаруй эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх, 80 айлын орлого нэмэгдэх давхар боломж бүрдэх юм.

Хотын дарга СХД-ийн Засаг даргын Тамгын газарт ажиллах үеэр ч дүүргийн цэцэрлэг сургуулийн хүртээмж муу байгаа талаар хотын даргад дуулгасан. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 62 хувьтай байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 40 хувь нь 3 ээлжээр хичээллэдэг байна. Улаанбаатар хотын хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг сургуулийн 60 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг аж.

Тамгын газрын ажилтнуудтай уулзах үеэрээ хотын дарга Төр бол хүнд сурталгүй, иргэддээ хүрч үйлчилдэг байх хэрэгтэйг онцолсон. Тэрээр төрд зүтгэж байгаа хүмүүс болон дүүргийн дарга нарыг хороо бүртээ хүрч ажиллах үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
17 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
17 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
12
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.