Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Жүдо: Шинэ чансааг Г.Отгонцэцэг тэргүүлж эхэллээ

“Екатеринбург Их Дуулга” тэмцээний дараа чансаанд эрс өөрчлөлт гарлаа.


Томоохон тэмцээн болгоны дараа дэлхийн шилдэг жүдочдын чансаа шинэчлэгддэг. Энэ удаад ч “Екатеринбург Их Дуулга” тэмцээний дараа чансаанд эрс өөрчлөлт гарлаа. Их Дуулгад түрүүлсэн жүдоч 1000 оноо, мөнгөн медөльт бөх 700, хүрэл медальт 500 оноо авдаг болохоор аргагүй. Хуучин чансаанд Азербайжаны гурван бөх Орхан Сафаров, Рустам Оруджов, Эльмар Гасимов чансааг тэргүүлж байсан бол одоо хэн нь ч эхний байрт байхгүй.

Эрэгтэй

60 кг

ОХУ-ын Их Дуулгын мөнгөн медальт Амиран Папинашвили чансааг тэргүүлж эхэлсэн. Харин тус тэмцээнд түрүүлсэн Японы Нагаяма 23 байр дээшилсэн ч чансааны дөнгөж 6-д бичигдэж байна.
1. Амиран Папинашвили Гүрж 3136 оноо
2. Орхан Сафаров Азербайжан 2748
3. Наохиса Такато Япон 2550
5. Д.Амартүвшин 1876
9. Г.Болдбаатар 1570
38. Б.Амартүвшин 644
47. Ж.Амарболд 444
48. Ц.Цогтбаатар 441
89. Н.Сэр-Од 180
117. Г.Хэрлэн 102
165. Г.Баттулга 38

66 кг

Д.Төмөрхүлэг Екатеринбургт медаль авсан бол чансаагаа тэргүүлэх байлаа. Энд Өмнөд Солонгосын Ан Баул тэргүүлсэн хэвээр.
1. Ан Баул Өмнөд Солонгос 2460 оноо
2. Д.Төмөрхүлэг 2316
3. Хифүми Абэ Япон 2240
7. Д.Алтансүх 1904
34. Г.Хэрлэн 680
93. А.Батсуурь 189
125. Б.Эрхэмбаяр 120
181. Х.Цагаанбаатар 36
187. М.Ганболд 35
196. Ч.Болдбаатар 30
227. Б.Батгэрэл 18
345. Н.Мөнхбаяр 1

73 кг

Японы Соичи Хашимото 1-т орж ирсэн. Өнгөрсөн Их Дуулгад хүрэл медаль хүртсэн Францын Бенжамин Аксус 36 байр ахиж, 33-т бичигдлээ. Манайхаас Ё.Басхүү шинээр чансаанд орж ирсэн.
1. Соичи Хашимото Япон 3651 оноо
2. Рустам Оруджов Азербайжан 3220
3. Томми Макиас Швед 2215
6. Г.Одбаяр 1950
42. Н.Хадбаатар 550
54. С.Ням-Очир 380
72. Ё.Басхүү 260
79. Б.Батгэрэл 244
118. С.Баяртүвшин 124
235. Г.Балсанлхүндэв 20
293. Б.Пүрэвдаваа 11
356. Б.Баяндүүрэн 4
372. Г.Чойжилсүрэн 2
386. Х.Цагаанбаатар 1

81 кг

Риогийн олимпийн аварга Хасан Халмурзаев чансааны эхний байраа эргүүлэн авсан. Хуучин лидер Алан Хубецов 3-т буужээ.
1. Хасан Халмурзаев ОХУ 2490 оноо
2. Франк де Вит Голланд 2358
3. Алан Хубецов ОХУ 2265
10. Н.Дагвасүрэн 1582
25. О.Ууганбаатар 840
101. Б.Алтансүх 182
130. Б.Гаажадамба 122
240. Г.Төрмөнх 12
327. Э.Мөнхжаргал 1

90 кг

“Екатеринбург Их Дуулга” тэмцээний аварга болж, 1000 оноо авсан ч Нагасава дөнгөж наймдугаар байрт бичигдэж байна. Сербийн Александр Куколь тэргүүлж, хүнд гэмтэлтэй Машюү Бейкэр 3-т буужээ. Д.Цэрэнням 160 оноотой 101-т орж ирлээ.
1. Александр Куколь Серб 2580
2. Аксель Клерже Франц 2471
3. Машюү Бейкэр Япон 2380
17. Г.Алтанбагана 1316
22. Л.Отгонбаатар 1115
101. Д.Цэрэнням 160
161. О.Цэцэнцэнгэл 48
194. Г.Түвшинжаргал 24
241. Б.Бат-Эрдэнэ 6

100 кг

Миклош Сирьенич 15 байр ахиж, 5-д дэвшсэн бол ОХУ-ын Нияз Ильясов Екатеринбургт мөнгөн медаль хүртэн, 19-т бичигдсэн. Эльмар Гасимов суудлаа алдаж, Францын Сириль Маре 1-т орсон.
1. Сириль Маре Франц 3002 оноо
2. Эльмар Гасимов Азербайжан 2936
3. Михаиль Коррел Голланд 2800
42. Н.Түвшинбаяр 493
67. Х.Цогтгэрэл 261
70. Д.Ишдорж 240
91. Б.Амбасэлмаа 150
165. Б.Жанчивдорж 30
168. Д.Бат-Эрдэнэ 30
240. Б.Билгүүн 2
240. О.Хангал 2
254. Д.Пүрэвдорж 1

+100 кг

Тэмцээнд огт оролцохгүй байгаа Тедди Ринерийг хэн ч гүйцэхгүй хэвээр. Бразилийн Моура Екатеринбургт түрүүлээд 5-д дэвшсэн. Хамгийн хүнд жинд эхний гурван байр өөрчлөгдөөгүй. Их Дуулгад хүрэл медаль хүртсэн Б.Тэмүүлэн 17 байр ахиж, 23-т бичигдэж эхэлсэн.
1, Тедди Ринер Франц 2450 оноо
2, Хисаёши Харасава Япон 2370
3, Барна Бор Унгар 2248
19. Ө.Дүүрэнбаяр 1241
23. Б.Тэмүүлэн 1082

Эмэгтэй

48 кг

“Екатеринбург Их Дуулга”-ын хүрэл медальт Г.Отгонцэцэг 500 оноо авснаар чансаагаа тэргүүлж эхэлсэн. М.Уранцэцэг гуравдугаар байрт буусан байна. Б.Хорлоо 40 байр алгасан, 43-т гарсан. Азербайжанд нэгдсэн Э.Базаррагчаа 1 оноотой, 184-т байна.
1. Г.Отгонцэцэг Казахстан 3280 оноо
2. Кондо Ами Япон 3231
3. М.Уранцэцэг 3122
43. Б.Хорлоо 380
82. Э.Гэрэлмаа 124
101. Б.Хорлоодой 60
154. Э.Уртнасан 10
182. Г.Наранцэцэг 2

52 кг

“Екатеринбург Их Дуулга”-ын аварга Бразилийн Эрика Миранда 2 байр ахиж, 2-т орсон. Азербайжаны өмнөөс барилдаж байгаа П.Буянхишиг 198-д байна.
1. Майлинда Кельменди Косово 3850 оноо
2. Эрика Миранда Бразил 2754
3. Гили Коэн Израйль 2432
32. А.Цолмон 652
50. М.Бундмаа 364
76. Ч.Аззаяа 210
83. Г.Ганцэцэг 160
83. Л.Сосорбарам 160
92. Б.Бат-Эрдэнэ 121
198. Б.Алтанцэцэг 2

57 кг

Д.Сумъяа чансааг тэргүүлсэн хэвээр. Олимпийн аварга Рафаэла Сильва “Екатеринбург Их Дуулга”-д хүрэл медаль хүртсэнээр 2-т дэвшсэн.
1. Д.Сумъяа 3170 оноо
2. Рафаэла Сильва Бразил 2846
3. Хелена Рецевеаукс Франц 2830
37. Л.Энхрийлэн 670
38. Ц.Хулан 662
118. А.Батзул 56
174. Б.Алтанцэцэг 10

63 кг

Словенийн Тина Трстеньяк 4780 оноотой байгаа нь жин харгалзахгүйгээр эмэгтэйчүүдийн хамгийн өндөр оноо.
1. Тина Трстеньяк Словен 4780
2. Кларисс Агбеньену Франц 3172
3. Катрин Унтервюрзахер Австри 3014
23. Ц.Цэрэннадмид 984
31. Ц.Мөнхзаяа 794
32. Б.Мөнгөнчимэг 782
52. Б.Ганхайч 358
157. Б.Баасанжаргал 10
185. М.Даваасүрэн 2

70 кг

Энэ жинд лидерүүд өөрчлөгдсөнгүй.
1. Юри Альвеар Колумб 3280 оноо
2. Арай Чизүрү Япон 3171
3. Элвисмар Родригез Венесуэл 3124
34. Ц.Наранжаргал 606
84. М.Даваасүрэн 148
142. Б.Хонгорзул 10
166. М.Баяртуул 2
172. Б.Хулан 2

78 кг

Энэ жинд тэргүүлэгчид өөрчлөгдөөгүй.
1, Гуусье Стеенхуис Голланд 3910
2, Одри Чёмео Франц 3280
3, Кайла Харрисон АНУ 3190
30. П.Лхамдэгд 570
52. Ц.Наранжаргал 260
70. М.Ууганжаргал 123

+78 кг

“Екатеринбург Их Дуулга”-ын хүрэл медальт Беларусийн Марина Слуцкая чансааг тэргүүлсэн. Харин энэ тэмцээний аварга Сара Асахина 10 байр дэвшин, 2-т гарч иржээ.
1, Марина Слуцкая Беларусь 2800
2, Сара Асахина Япон 2650
3, Кайра Сайит Турк 2556
36. Б.Мөнхтуяа 472
43. О.Жавзмаа 323
107. Э.Гандиймаа 10

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
38
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.