Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй бүрт байх ёстой 5 зүйл

Мэдээж эмэгтэй хүн бүрийн хэрэгцээ өөр. Гэхдээ он цагийн явцад шалгарч, шилдэг хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйлс бий.


Мэдээж эмэгтэй хүн бүрийн хэрэгцээ өөр. Гэхдээ заавал байх ёстой хэрэглэл, хэрэглээ гэж бий. Нэг хэсэг нь трэнд бол зарим нь он цагийн явцад шалгарч, шилдэг хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйлс. Бид эрхэмсэг эмэгтэй хүн бүрт байваас зохилтой таван зүйлийн жагсаалтыг хүргэж байна. 

Богино хар даашинз 

Насанд хүрсэн ямар ч эмэгтэйн шүүгээнд заавал байх ёстой зүйл. Анх 1920-иод Коко Шанель урлаж загварын ертөнцөд хувьсгал хийснээс хойш богино хар даашинз дэлхий дахинд LBD нэрээр алдаршсан билээ. Аль болох энгийн боловч нарийн хийцтэйг авбал үдэшлэг цэнгүүнээс эхлээд энгийн уулзалт хүртэл ямар ч арга хэмжээнд өмсөж болно. Мэдээж ямар гутал, чимэглэлтэй хослуулахаас хамаарна.

Сайн цаг  

Орчин цагт хүмүүс сайн цаг зүүх соёлыг мартагнаж, утаснаасаа л цаг харчихдаг болсон. Гэвч хамгийн чамин, амжилттай яваа хүмүүсийн дийлэнх нь гартаа сайн хийцийн бугуйн цаг зүүдгийг мартаж болохгүй.

Кредит карт 

Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн нэр хэзээ хэзээнээс илүү дуулдах болж, салбар салбарт амжилттай яваа эмэгтэйчүүд олширсоор байна. Тодорхой амжилтад хүрсэн бол бага, дунд зэргийн худалдан авалт хийхдээ дансандаа байгаа мөнгийг тооцохгүй байхуйц хэмжээнд өөрийгөө “эрхлүүлэх” нь зүй. Үүний тулд кредит карт байдаг. Монголд энэ төрлийн үйлчилгээ цөөхөн. Сүүлд нээгдсэн бөгөөд хамгийн таатай нөхцөлтэй, хөнгөлөлт урамшуултай нь ХААН Банкны “Glamour” карт. Тус картын эзэн 15 сая хүртэлх төгрөгийн зээлийн эрхтэй.

Төгс хүрэм 

“Зэрэг дэв”-ээрээ LBD-г гүйцэхгүй ч маш чухал хэрэглэл бол төгс зохисон хүрэм. Бүтээлч ажил хийдэг, хувцсаа онцгойлон анхаардаггүй байлаа ч танд төгс зохицсон нэг хүрэм байх ёстой.

Гар хийцийн чанартай цүнх

Эрхэмсэг эмэгтэй бүр дор хаяж нэг сайн чанарын цүнхтэй байх ёстой Мэдээж цүнх үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг “Louis Vuitton” тэргүүтэй брэндийнх бол сайн. Гэхдээ хэтэрхий үнэтэй тусаад байвал люкс зэрэглэлийн бус ч сайн цүнхийг гадаадын болон дотоодын үйлдвэрлэгчдээс авч болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
49
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.