Хайх зүйлээ бичнэ үү

мин

Видео: Кисэносато тэмцээнээс гарч, Б.Төрболд 3 унаад байна

Кисэ “Огт барилдаж болохгүй байна. Хүч чадал ч алга. Тэмцээнээс гарья” гэж хэлсэн.


Японы нийслэл Токиод явагдаж байгаа мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээний эхний 10 өдрийн барилдаан өндөрлөөд байна. Тэмцээнийг Хакүхо, Харүмафүжи аваргууд нэг ч унаагүй тэргүүлж, тэднээс 2 даваа дутуу таван бөх нэхэж явна.

Япон ёкозүна Кисэносато өнөөдрөөс эхлэн гэмтлийн улмаас Зуны тэмцээнийг орхилоо. Хаврын тэмцээний 13 дахь өдөр ёкозүна Харүмафүжитэй барилдахдаа гэмтээсэн зүүн мөр бүрэн эдгээгүй тул дахин нэг сар эмчлүүлэх шаардлагатай болжээ. Өчигдөр тэр Котошёогикүд ялагдсан бөгөөд энэ тэмцээнд 4 унаж, хоёр кинбоши алдаад байсан. Өнөөдөр түүнтэй барилдах ёстой байсан сэкивакэ Тамаваши ялалт авснаар 50 хувийн амжилтаа үзүүлэх боллоо. Кисэносатогийн багш Тагоноүра ояката “Кисэ “Огт барилдаж болохгүй байна. Хүч чадал ч алга. Тэмцээнээс гарья” гэж хэлсэн. Ярилцаж байгаад өнөө өглөө барилдуулахгүй байхаар шийдсэн. Гэмтлээ сайн эмчлүүлээд Нагояд барилдана” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Кисэносато 2002 онд мэргэжлийн сүмод орсноосоо хойш ганцхан өдөр гэмтлээр башёг орхиж байжээ.
Озэки цол горилогч сэкивакэ Такаясү найм ялчихаад байгаа. Дахиад хоёр давахад л сүмод шинэ озэки “мэндлэх” болно. Мэргэжлийн сүмод гараагаа эхэлсэн Миторюү Б.Төрболд 2 давж, 3 унасан. Макүшитагийн дээд хэсэг ямар хүнд байдгийг манай бөхчүүд мэдэрч эхэлж байна. Энд дээрээс унасан хашир бөхчүүд, доороос гарч ирж байгаа авьяаслаг шинэ залуус ёстой нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг газар билээ. Жюүрёод дэвшиж байж цалин хангамжтай болох тул амьдрал дээшлэх эсэх ганц ялалтаар ч шийдэгдэх үе олон тохиолддог. Доод хэдэн зиндааг тун хурдан туулсан Асахирюү болон Дайшёохо, Кирибаяма,  сонирхогчдын сүмогийн ёкозүна Миторюү нар одоо энд л үзэлцэж байна.

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Кисэносато 6-4

Ёкозүна

Какүрюү 1-4-5

Харүмафүжи 10-0

Ёкозүна

Хакүхо 10-0

Тэрүнофүжи 8-2

Озэки

Гоэйдо 6-4

Тамаваши 7-3

Сэкивакэ

Такаясү 8-2

Котошёогикү 3-7

Сэкивакэ

 

Митакэүми 4-6

Комүсүби

Ёшиказэ 5-5

Чиёонокүни 2-8

Маэгашира 1

Эндо 3-7

Окиноүми 1-9

М 2

Чиёошёома 2-8

Дайэйшёо 2-8

М 3

Аойяма 2-8

Точиоозан 5-5

М 4

Такарафүжи 3-7

Таканоива 5-5

М 5

Шёодай 8-2

Такэказэ 3-7

М 6

Икиой 7-3

Хокүтофүжи 7-3

М 7

Такакэйшёо 7-3

Шёохозан 2-8

М 8

Соококүрай 3-7

Ичиножёо 4-6

М 9

Кагаяки 6-4

Точиношин 8-2

М 10

Үра 8-2

Араваши 3-7

М 11

Ишиүра 5-5

Токүшёорюү 7-3

М 12

Котоюүки 4-6

Тоёохибики 2-8

М 13

Дайшёомарү 6-4

Оношёо 6-4

М 14

Чиёотайрюү 6-4

Миёогирюү 3-7

М 15

Кайсэй 6-4

Ютакаяма 2-8

М 16

 

Монгол бөхчүүд

Жюүрёо

Баруун 2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-4

Б-5 Азүмарюү С.Тодбилэг 5-5

З-8 Сэйро А.Өнөболд 5-5

Макүшита

З-4 Дайшёохо Р.Шижирбаяр 3-2

Миторюү Б.Төрболд 2-3

З-17 Сакигакэ Я.Баттүшиг 1-4

З-18 Кирибаяма Б.Лхагвасүрэн 5-0

Б-28 Кагамио Б.Нанжид 2-3

Б- 31 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3-2

З-40 Гочёозан Д.Ууганбаатар 3-2

Б-44 Танэгашима Э.Энхманлай 3-2

З-49 Шёотэнро Д.Нямсүрэн 2-3

Санданмэ

Б-60 Саданохикари Д.Наранцогт 5-0

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
1
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.