Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн ВОЛЕЙБОЛЫН АШТ-ий талаар таны мэдэх ёстой бүх зүйл

Та бүхэн шигшээ багаа дэмжээрэй!


Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" Улаанбаатар хотноо энэ сарын 20-25-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдаж байна. Манай улсын шигшээ баг хэсгээсээ хоёроор гарсан бөгөөд хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болж байна. Монголын багийн тоглолт өнөөдөр 19:00 цагаас эхэлнэ. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ий талаар таны мэдэх ёстой баримтуудыг хүргэе. 

1.  Азийн зүүн бүсийн волейболын тэмцээн нь анх 1998 оноос зохион байгуулагдаж эхэлсэн.

2.  Азийн зүүн бүсэд 8 үндэсний холбоод харьяалагддаг.

3.  2012 оноос эхлэн Азийн зүүн бүсийн волейболын холбооноос эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

4.  Тус тэмцээн 2012 онд БНХАУ-д, 2013 онд Тайваньд, 2015 онд Монголд, 2016 онд БНХАУ-д тус тус зохион байгуулагдаж байв.

5.  2015 онд БНАСАУ-ын баг уг тэмцээнд анх удаагаа оролцож байжээ.

6.  Манай улсад 2000, 2008, 2015 онуудад зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 4 дэх удаагаа болж байна. 

7.  Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ “Буянт Ухаа” спорт цогцолборт болж байна.

8.  Энэ жил БНХАУ-ын шигшээ баг тэмцээнд оролцох боломжгүй болсноо албан ёсоор илэрхийлсэн.

9.  Тэмцээнд Макао, Монгол, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонгконг, Япон улсын тамирчид өрсөлдөж байна.

10.  Уг тэмцээнд өмнө нь манай улсын эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд шигшээд шалгаран дөрөвдүгээр байр эзэлсэн.

11.  Манай шигшээ багийн хувьд энэ жил эхний тоглолтоо Макао улсын багтай хийж 3:0-ийн харьцаатай ялалт байгуулсан.

12.  Харин дараагийн тоглолтоо уржигдар буюу даваа гарагт БНСУ-ын багтай хийж, эн тэнцүүхэн үргэлжилсэн ч Өмнөд Солонгосын шигшээ багт 3:2-ын харьцаатайгаар ялагдав.

13.  Монголын шигшээ баг хэсгээсээ хоёроор шалгараад байна.

14.  Манай шигшээ багийн хамгийн залуу тоглогч Б.Анхбаяр. Тэрээр  19 настай.

15.  Харин хамгийн ахмад буюу туршлагатай тоглогч нь Э.Сайнбилэг юм. Тэрээр  30 настай.  

16.  Тэмцээнийг "ETV" телевиз орон даяар шууд дамжуулан хүргэж байна.

17. Монголын шигшээ баг өнөөдөр 19:00 цагаас Японы багтай шөвгийн дөрвийн тоглолтоо хийнэ. ХОЖВОЛ АВАРГЫН ТӨЛӨӨ тоглоно. Та бүхэн хүрэлцэн ирж шигшээ багаа дэмжээрэй!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
8 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
9 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
47
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.