Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын газар нутгийн тав хуваасны нэг хэсэгт хайгуул хийхээр болжээ

Хөрөнгө оруулагчид Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүдийг анхааралтай ажиглаж байна.


Монголд уул уурхайн бүүм дахин эхэлж буй бололтой. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Монголын нийт газар нутгийн 21 хувьд хайгуулын ажил хийх боломжтой гэжээ. Энэ нь тус улсын нийт нутгийн тав хуваасны нэг гэсэн үг юм. Монголын тухайд нэмэлт тайлбар өгөхөд тус улс ОУВС-гийн урт хугацааны санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүлээлттэй байгаа юм. 

 

Гэрэл зураг: Reuters

Улаанбаатар хотоос 100 километрийн зайд орших бичил уурхайгаас хувь хүний олборлосон алт 

Монголын Засгийн газар 5.5 тэрбум ам.долларын ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд гаргасан шийдвэрээсээ ухарч буйгаа энэ сард мэдээлсэн. Тодруулбал, Монголын Засгийн газар “Рио Тинто” зэрэг гадаадын хөрөнгө оруулалт хийж буй том кампанийн борлуулалтын орлогыг дотоодын банкаар дамжуулна гэсэн шийдвэр гаргасан нь хэл ам дагуулсан юм. 

“Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт CNBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Монголын уул уурхайн салбарт хийж буй шинэчлэл нь гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх хүлээлттэй байгаа” гэжээ. Мөн “Засгийн газрын өнгөрсөн хоёр долоо хоногт гаргасан шийдвэрээс харахад Монголд уул уурхай маш их ач холбогдолтой гэдэг нь анзаарагдаг” гэв. 

Тус компани Оюутолгойгоос өмнө зүгт 120 километрийн зайд байрлах Хармагтай төслийг хэрэгжүүлдэг юм. Энэхүү ордын зэс болон алтны нөөцийг илрүүлэхэд Монголын талаас санал болгож буй нөхцөлийг уул уурхай нь хөгжсөн Австрали болон Канадтай харьцуулахад тааламжтай байгаа юм.  
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж далайд гарцгүй, ОХУ болон БНХАУ гэсэн хоёр мөнхийн хөрштэй Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс ирэх хэдэн жилийн дотор гарч чадна гэж итгэж буйгаа хэлсэн байна. ОУВС-гийн мэдээллээс үзвэл, Монголын эдийн засаг өнгөрсөн онд нэг хувиар өсжээ. Харьцуулахад, 2015 онд 2.4 хувиар өссөн юм. 
 
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монголын ДНБ-ий 25 хувийг уул уурхай дангаар бүрдүүлж байна. Мөн экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн салбарынх. Уул уурхайгаа идэвхжүүлснээр Монгол Улс ДНБ-ээ өсгөх боломжтой. 
 
Азийн хөгжлийн банкны 2017 оны тайлангаас харахад, энэ жил Монголын эдийн засаг идэвхжих төлөвтэй байна. Учир нь уул уурхайн том хэмжээний хөрөнгө оруулалт энэ онд орж ирэх төлөвтэй байгаа юм. Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засаг энэ онд2.5 хувиар өсөж магадгүй гэж тэд таамаглажээ. Харин 2018 онд хоёр хувиар өсөх хүлээлттэй байна. 

Эргэн сануулахад, Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 200 сая ам.доллартай тэнцэж байсан бол энэ жил нэг тэрбум, ирэх жил 1.2 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгаа юм. 

Эх сурвалж: www.cnbc.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
25
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.