Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Казахстан хятад жуулчдын төлөө “тэмцэнэ”

“Chinese friendly”-ийн гол зорилго нь зах зээлээ хятад жуулчдад тохируулан өөрчилж, тэдний тав тухтай байдлыг бүрэн хангах.


Зуны дэлгэр улирал эхлэн, аялал жуулчлалын цаг боллоо. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зуны гурван сардаа л жуулчлалаас мөнгө олохгүй бол хэцүү. Аялал жуулчлалаас ашиг олохыг хүсвэл бусад орны туршлагаас судлаж, суралцахгүй бол болохгүй. Дэлхий дахины сүүлийн хэдэн жилийн аялал жуулчлалын хандлага Хятадын жуулчдад шилжээд байгаа аж. Мөнгө харамгүй зардаг, хамгийн үрэлгэн жуулчид бол хятадууд гэдгийг олон улсын аялал жуулчлалын байгууллагууд тогтоожээ. GfK компаниас гаргасан судалгаанаас үзэхэд тус улсын жуулчид нэг аялалд дунджаар 15 мянган юань буюу 2400 ам.доллар зарцуулдаг аж. Манай хойд хөрш ОХУ 2015 оноос хятад жуулчдыг даллан дуудсан “China friendly” хөтөлбөр хэрэгжүүлснээр хятад жуулчдаас жилдээ нэг тэрбум ам.доллар олдог болоод байна.

Төв Азийн Казахстан улс энэ жилээс эхлэн энэ туршлагыг дагаж, “Chinese friendly” хэмээх хятад жуулчдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хөтөлбөрт зочид буудал, ресторан, хоолны газраас гадна музей, дэлгүүр, нисэх буудал ч хамрагдаж болох гэнэ. “Chinese friendly”-ийн гол зорилго нь зах зээлээ хятад жуулчдад тохируулан өөрчилж, тэдний тав тухтай байдлыг бүрэн хангах. Өөрөөр хэлбэл хятад жуулчин Казахстанд түүнийг хүлээн авахад бэлэн байна гэдгийг ойлгох ёстой. Хятад хүний сэтгэл зүй, зан аашийг мэддэг, тухтай амрахад нь юу хэрэгтэйг ойлгодог тийм хүмүүс угтана гэдгийг ухуулан сурталчлах. “Chinese friendly” хөтөлбөрт хамрагдсан зочид буудлууд урд талдаа Хятадын далбааг мандуулж, ресторанд нь хятад хэл дээр бичсэн цэстэй, ажилтангууд нь хятадаар ярьдаг байх ёстой аж. Мөн хятадууд Master Card, Visa карт ашигладаггүй тул Union Pay систем байрлуулсан байх шаардлагатай. Музей, дэлгүүрт  Union Pay-тэй болсноор хятад жуулчин гэртээ байгаа юм шиг л тухтай байх юм. Хятад хэлтэй үйлчлэгч нарт хятад хүний зан араншингийн талаар хичээл орсон тул ямар ч тохиолдолд барьц алдахгүй гэнэ. Казахстанчууд энэ хөтөлбөрөө Хятадын We-chat, Baidoo, Weibo гэсэн сайтуудад сурталчилснаар 200 сая хүнд мэдээллээ хүргэх боломжтой болж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
14 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
21
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.