Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амьд хөгжим сонирхогчдын ЗААВАЛ ҮЗЭХ 10 кино

Та амьд хөгжим сонирхдог уу? Тийм бол энэ 10 киноноос хэдийг нь үзсэн бэ?


10. Across The Universe (2007)

Энэ кино нь Вьетнамын дайны үеийн тухай өгүүлсэн кино юм. Гэхдээ "Beatles" хамтлагийн дуунуудаар бүрдсэн мюзикл кино гэдгээрээ онцлог. Эрх чөлөөтэй амьдралыг хүсэмжилсэн Жүүд гэх залуу аавыгаа хайж Нью Жерсид ирснээр өөрийн жинхэнэ найз нөхдөө олно. Удалгүй дайн тэднийг нөмөрч амьдралд нь бэрхшээл авчирна. Гол дүрд нь Жим Стружисс тоглосон ба Пол Маккартнигийн залуу үеийг санагдуулахаар адилхан болжээ.

9. The Doors (1991)

"The Doors" хамтлагийн үүсэн бүрэлдсэн цагаас эхлээд Жим Мориссоны нас нөгчих хүртэлх үеийг харуулсан кино юм. "The Doors" хамтлагийн үнэнч сонсогчдын заавал үзэх кино билээ.

8. This is Spinal Tap (1984)

Британийн алдарт хамтлаг “Spinal Tap” Америкт аялан тоглолтынхоо үеэр хэрхэн хөгжилдөж буй тухай гарна. Хамгийн инээдэмтэй рок-н-ролл кино учир амьд хөгжим сонирхогчид маань үзээд сайн инээж аваарай.

7. Almost Famous (2000)

“Бараг алдартай” гэх энэ бүтээлд өсвөр насны нэгэн хөвгүүнд "Rolling Stone" сэтгүүлд нийтлэл бичих завшаан тохионо. Тэрбээр шинээр алдар нэр нь түгэж буй хамтлагтай цуг олон адал явдалтай учирна.

6. We are the best (2013)

Рок Стар болох хүсэлтэй гурван охин панк хамтлаг байгуулахаар шийднэ. Панкийн төлөө бүхий л саад тотгорыг үл харгалзан тэмцэх аж.

5. Nowhere boy (2009)

Жонн Ленноны өсвөр насны тухай өгүүлэх тус кинонд анхны хамтлаг "The Quarrymen"-д орсон үеэс "Beatles" хамтлагт орох хүртэлх үйл явдлаар өрнөнө. Кино зохиолоо Жонн Ленноны эгчээс авсан ярианаас сэдэвлэжээ.

4. Gimme Shelter (1970)

"Rolling Stone" хамтлагийн хамгийн алдартай дуугаар нэрлэсэн кино юм. Алдарт хамтлагийн Америкт хийсэн шуугиант тоглолтын хэсэг энэ кинонд бий. Тэр тоглолтын үеэр зодоон үймээн үүсэж, хамгаалагч нь нэг үзэгчийг хутгалж бүрэлгэсэн бичлэг нь энэ кинонд байдаг аж.

3. Woodstock (1970)

1969 онд болсон "Woodstock" хөгжмийн наадмын тухай баримтат кино. Энэ кино нь "Концерт кино" гэсэн киноны шинэ төрөл бий болгожээ. Жими Хендриксийн сүүлийн тоглолт энэ кинонд мөнхрөн үлдсэн билээ.

2. The Control (2007)

Алдарт "Joy Division" хамтлагийн дуучин Иан Куртисын тухай эхнэрийнх нь бичсэн номноос сэдэвлэсэн кино. Анх "Joy Division" хамтлагаа байгуулахаас эхлээд, Ианы дотоод ертөнц, гэр бүл, хүнд өвчин, гунигт үхлийнх нь тухай энэ кинонд өгүүлнэ.

1. Montage of Heck (2015)

Тус кинонд Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейны бага насны дурсамж, гэр бүлийн архивын бичлэг, зарим хэсгээ аниме хэлбэрээр хийснээрээ сонирхолтой. Гэр бүл, найз нөхдийн ярилцлага дээр суурилсан агаад "Курт Кобейн гэж хэн бэ" гэдэг асуултад бага ч атугай хариулт авч чадах биз ээ. Мөн Курт Кобейны сүүлийн өдрүүдийн тухай өгүүлэх “Last Days” 2005 онд хийгдсэн кино бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.