Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эх үрсийн баярыг автомашингүй тэмдэглэх санааг та дэмжиж байна уу?

Маш олон хүн автомашингүй өдрийг дахин болоосой гэж хүсэж байна.


Танд өнгөрөгч бямба гарагт болсон автомашингүй өдөр таалагдсан уу? Хотын агаар цаанаа л нэг цэнгэг, тоглож наадсан хүүхдүүд, дугуй унан, найзуудаараа цагийг өнгөрөөх залуучууд, салхилж яваа хөгшид гээд хотын амьдрал нэг өдөр тэр чигтээ амар амгалан байсан гэхэд болно. Маш олон хүмүүс автомашингүй өдөр олон байгаасай гэж хүсэж байгаа байх. Харин ийм нэгэн сонирхолтой санаачлага сошиал медиад тархаж, олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа билээ.

Энэхүү постыг 2000 гаруй хүн цааш түгээсэн ба дийлэнх хүмүүс эх үрсийн баяраар автомашины түгжрэлд зогсохгүй, алхаж, хөгжилдөж өнгөрөөх уг саналыг дэмжиж байгаа аж. Олон төрлийн арга хэмжээ, урлагийн тоглолт, тоглоом наадгайгаар хотын төвөө дүүргэж, хүүхдүүдээ нэг өдөр ч гэсэн дагуулаад санаа зоволгүй алхаж өнгөрөөх энэхүү санал цааш дэмжигдэж, бодит ажил болох боломжтой гэж олон хүн үзэж байна.

Маш олон хүмүүсийн автомашингүй өдрийг хүлээдэг болжээ.

Уг санаачлагыг өнгөрсөн жилүүдэд ч мөн гаргаж байсан ч энэ удаагийнх шиг олон хүн дэмжиж байсан удаа үгүй билээ.

Мөн уг санаачлагыг дэмжсэн постууд олон байна. Эх үрсийн баярын өдрийг автомашингүй өнгөрүүлэх шийдвэр гараасай гэж хүсэж байгаа бол та ч бас өөрийн бодлоо илэрхийлээрэй.

 

Хэрэв та уг санааг дэмжиж байгаа бол цааш түгээгээрэй!

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Аав хүний хайрыг мэдрүүлэх “Хүүдээ бичсэн захидал” номын 10 үнэт эшлэл
2
18 цагийн өмнө
Долоо хоногийн зурхай (2024.03.18-03.24)
3
20 цагийн өмнө
Амьдралаас таашаал авахад чамд хэрэгтэй 6 зүйл
санал болгох
1
19 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
21 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
2
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.