Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрик Кантонагийн амьдралын дүрэм

Бурхнаас заяасан авьяастай ч чөтгөрөөс авсан ааш зантай Эрик Кантонагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.


Бурхнаас заяасан авьяастай ч чөтгөрөөс авсан ааш зантай Эрик Кантонагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 51 нас хүрсэн Францын алдарт хөлбөмбөгч түүний цуглуулганд олон цом байхгүй. Гэсэн ч тэр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Ингээд Эрик Кантонагийн амьдралын дүрмийг танилцуулья.

“Би Бурхан”
“Хэрэв та баян бол Роллс Ройстой гэж баярлана. Харин ядуу бол Ренотой гэдгээрээ бахархана”
“Хөрөнгө гэдэг бол миний хувьд ялалт, талбай дээр мэдэрч байсан мэдрэмж, хамт тоглож явсан хөлбөмбөгчдийн талаарх дурсамж юм”

“Би юм судлаж, суралцаж байгаагүй, зүгээр л амьдардаг. Амьдрал өөрөө биднийг сургаад өгнө. Энэ үгийг та номноос хайгаад олохгүй”  
“Үзэл бодлоо сайжруулах, шинэчлэн өөрчлөхийн төлөө маргалдаж байх хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө бүх юманд зөв гэж үзэж байвал хаалттай, зожиг хүн болж хувирна. Өөртэйгээ л байсаар удахгүй галзуурч, 10 жилийн дараа амиа хорлоно. Өөрийн үзэл бодолтой байх нь сайн хэрэг ч бас бодлоо өөрчилж чаддаг байх хэрэгтэй”

“Хүнд юм бодогдуулдаг бүтээл туурвидаг хүмүүст би дуртай. Гэхдээ өөрийн бодлоо тулгах гээд байдаг хүмүүст би дургүй. Би өөрийн үзэлтэй байхыг хүсдэг. Хэрэв хэн нэг нь ирээд “Энэ төгөлдөр хуур хар өнгөтэй” гэвэл би дахиж түүнтэй ярихгүй”
“Хөлбөмбөгчид багаа ялалтад хүргэх гэж хичээхгүй, яаж их цалин авах вэ гэж боддог болсон нь миний уурыг хүргэдэг”

“Жинхэнэ агуу хөлбөмбөгч болохыг хүсвэл цалин мөнгөний талаар бүү бод. Хөлбөмбөгөөр амьсгалж, хөлбөмбөгөөр хооллож, хөлбөмбөгөөр амьдар”
“Хөлбөмбөг, жүжигчний замнал хоёр төстэй мэт надад санагддаг. Зураг авалтын талбай дээр яг л хөлбөмбөгийн талбай дээр байгаа мэт сонирхолтой. Гэхдээ мэдээж хөлбөмбөгийн талбай дээрх мэдрэмж илүү хурц”
“Хүйтэн өдөр байхаар нь би өмсгөлийнхөө захыг босгосон юм. Бид ялсан. Ингээд л би дандаа өмсгөлийнхөө захыг босгодог болсон”

“Би оргил үедээ зодог тайлахаар төлөвлөж байсан. “Манчестер Юнайтед-д би энэ оргилдоо хүрсэн. Би хөлбөмбөгт хийх бүхнээ хийсэн болохоор зодог тайлсан. Намайг сэргээх шинэ зүйл хэрэгтэй байлаа”
“Тоглолтоос таашаал аваагүй бол ялсан ч надад сайхан биш байдаг. Гэхдээ ялаагүй бол яаж ч тоглоод таашаал авдаггүй”

“Манчестер Юнайтед-д байсан үе миний амьдралын хамгийн сайхан үе. Тэнд би авьяас чадварыг минь бүрэн гаргаж чадах дасгалжуулагч, тоглогч, хөгжөөн дэмжигчидтэй учирсан”
“Би хийж бүтээсэн бүхнээрээ бахархдаг ч өнгөрснөө дурсаж амьдрахгүй. Өнгөрсөн зүйл миний санааг зовоодоггүй”
“Францын хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ? Платини юу, Зидан уу? Үгүй, Кантона”
“Жинхэнэ хөлбөмбөг сонирхогчид бол ажилчин ангийнхан байдаг. Харамсалтай нь одоо тэд цэнгэлдэх хүрээлэнд ирж чадахаа больж”

“Агуу бизесмэнүүд хийж бүтээдэг. Би хөлбөмбөг тоглож байхдаа бас л бүтээдэг байлаа”
“Яагаад бүрээ үлээж сурсныг минь хүмүүс их асуудаг. Есөн сар тоглох эрхээ хасуулаад гэртээ байхдаа торгуулиа ашиглаж, өөрийгөө хөгжүүлсэн юм”
“Одоо би хоёрхон багийн тоглолт л үздэг. “МЮ”-г. Яагаад гэвэл энэ миний баг. “Барселона”-г гайхамшигтай сайхан тоглодог болохоор нь”
“Би кинонд тоглох дуртай. Гэхдээ “Терминатор” шиг кинонд хэзээ ч тоглохгүй. Би сонирхолтой, хүнд юм өгсөн кинонд л тоглоно”
“Би хүн биш. Би Кантона”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
42
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.