Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хейли Болдуин 2017 оны хамгийн тачаангуй бүсгүй

“Maxim” сахилгагүй бүсгүйчүүдийг дээдэлдэг гэдэг нь урьд өмнөх чансаанаас харагдсан.


“Maxim” сэтгүүлийн газраас Холливудын жүжигчин Стивен Болдуиний охин Хейлиг 2017 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр шалгарууллаа.

Хейли Болдуин 20 настай, загвар өмсөгч.

Яагаад түүнийг сонгосон талаараа “Maxim” сэтгүүл “Хейли бол үзэсгэлэн төгсөөс гадна өдөөн хатгахдаа гарамгай бүсгүй. Тэр тоглож наргих дуртай. Жастин Бибертэй үерхэж байгаа, Кендар Женнерээс хүүхэдтэй боллоо гэх зэрэг цуу үг тарааж, даажигнаж байсан” гэж тайлбарласан юм.

“Maxim” сахилгагүй бүсгүйчүүдийг дээдэлдэг гэдэг нь урьд өмнөх чансаанаас харагдсан. 2016 онд  Стелла Максвелл, 2013 онд Майли Сайрус, 2010 онд Кэти Перри, 2007 онд Линдси Лохан энэ чансааг тэргүүлж байсан юм. Анжелина Жоли, Скарлетт Йохансон, Женнифер Лопес нар түрүүлж байгаагүй.

Хейлигийн судсаар англи, ирланд, шотланд, франц, герман, итали, португал цус “гүйж” буй.

Гэр бүлийнхнийх нь талаар байнга асууж шалгаадаг ангийхнаасаа залхсан тул тэр гэрээрээ боловсрол эзэмшсэн.

Таван настайгаасаа бүжгээр хичээллэж, ирээдүйд балет бүжиглэх мөрөөдөлтэй байсан ч хөлөндөө гэмтэл аваад “зодог тайлжээ”.

15 настайдаа моделийн ажлаа эхэлсэн.

2014 оны есдүгээр сард Лондонд болсон “Topshop” брэндийн загварын шоу түүний анхны ажил байлаа. Удалгүй тэр энэ брэндийн нүүр царай болсон юм.

"Ford models NY Storm models London" агентлагт харьяалагддаг.

Түүний инстаграм хуудас 10 сая дагагчтай.

Леонардо ДиКаприод хайртай гэдгээ нуудаггүй.

Түүний шивээс.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
31
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.