Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Манчестер Юнайтед” Европын лигийн аварга

Ирэх улирал Аваргуудын лигт Английн таван баг хүч сорих боллоо.


Өчигдөр Шведийн Стокгольм хотод Европын лигийн финалын тоглолт явагдлаа. Английн “Манчестер Юнайтед” Голландын “Аякс” багууд энэ цомын төлөө өрсөлдлөө. Аль аль нь алдартай баг ч өнөөгийн “Аякс” “МЮ”-аас хүч чадал дутуу гэдэг нь тодорхой. Английн аваргын тэмцээнийг амжилт тааруу дуусгасан “МЮ” Европын лигийн цомыг авч байж л ирэх жил Аваргуудын лигт тоглох эрхтэй болох байсан. Хашир туршлага залуу насны эсрэг, хамгаалалт довтолгооны эсрэг гэсэн сэдэвтэй өрнөсөн энэ тоглолт Английн багийн ялалтаар өндөрлөсөн. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Погба болон армен залуу  Мхитарян нарын гоолоор тэд ялалт байгуулж, ирэх улирал Аваргуудын лигт Английн таван баг хүч сорих боллоо. Дасгалжуулагч Жозе Моуриньог бүтэн улирал “галласан” шүүмжлэлийн их буу чимээгүй болсон.

“Аякс” Голланд – “Манчестер Юнайтед” Англи 0:2 (0:1, 0:1)
05.24 “Френдс Арена”
Гоол: 0:1 – 18 Погба, 0:2 – 48 Мхитарян.

“Аякс” – Онана, Велтман, Санчес, де Лигт, Ридевалд (де Йонг, 82), Классен, Шене (ван де Бек, 70), Зиеш, Траоре, Дольберг (Нерес, 62), Юнес.
“Манчестер Юнайтед” – Ромеро, Валенсия, Смоллинг, Блинд, Дармиан, Эррера, Погба, Мата (Рүни, 90), Феллайни, Мхитарян (Лингард, 74), Рэшфорд (Марсьяль, 84).
Шар хуудас: Мхитарян (31), Феллайни (52), Велтман (58), Юнес (64), Мата (78), Ридевалд (78).

 

Погбагийн хувьд энэ цом 10 дахь нь. Италийн Сери А-гийн 4, Италийн Цомын 2, Италийн Супер Цомын 2, Английн лигийн Цомын 1, Европын лигийн 1 нийт 10 цомыг тэр 24 насандаа хүртжээ. Гайхамшигтай.

Энэ жил Цомын тэмцээнд Мхитарян 15 тоглохдоо 7 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн.

“МЮ”-гийн маш олон тоглогч гэмтэлтэй байсан. Бөөн таяг.

“Френдс Арена” цэнгэлдэхэд Ибрагимовичийн хуучин, шинэ хоёр баг үзэлцсэн нь ч сонирхолтой. Бүр Швед нутагт нь шүү. Харамсалтай нь швед эр гэмтэлтэй тул талбайд гараагүй. Гэхдээ тэр энэ цэнгэлдэх, магадгүй энэ улсын Эзэн хаан гэдгээ талбайн гадна хангалттай харуулсан.

Жозе Моуриньо “Миний амьдралын хамгийн хэцүү улирал байлаа. Бүгд биднийг шүүмжилж байсан ч манай баг  3 цом хүртээд байна”

“Манчестер Юнайтед” Европын лигт түрүүлснээр Европын гурван том цомыг бүгдийг авсан 5 дахь баг боллоо. “МЮ” Аваргуудын лигт 3 удаа (1968, 1999, 2008), Цомтой багуудын Цомыг 1 удаа (1991) хүртэж байв. Өмнө нь Германы “Бавари”, Италийн “Ювентус”, Голландын “Аякс”, Английн “Челси” ийм амжилт үзүүлж байжээ.

Уэйн Рүни “Манчестерт болсон аймшигт явдлын дараа талбайд гарахад хэцүү байсан. Бид эхний гоолоо тэр өдөр амь насаа алдсан хүмүүст, хоёр дахь гоолоо энэ явдалд хохирсон бүх хүмүүст зориулж байна. Хүнд хэцүү энэ үед та бүхнийг бид дэмжиж байгаа шүү”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
37
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.