Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Япон эрдэмтний бичсэн “Сталин ба Монгол. 1931-1946” ном

Энэхүү номонд Монгол улсын түүхэнд Сталиний гүйцэтгэсэн үүрэг, яагаад Монгол улс гурав хуваагдсан талаар өгүүлжээ.


Японы Тохокү их сургуулийн профессор, орос судлаач, түүхч Тэраяма Кёосүкэгийн шинэ бүтээл “Сталин ба Монгол. 1931-1946” ном худалдаанд гарчээ.

Энэхүү номонд 1931-1946 оны үеийн ЗХУ, Монгол, Японы харилцаа, энэ гурван улсын түүхэнд Сталиний гүйцэтгэсэн үүрэг, яагаад Монгол улс гурав хуваагдсан талаар өгүүлжээ.  
Шизүока их сургуулийн профессор, өвөрмонгол эрдэмтэн О.Цогт тус бүтээлийн өмнөх үгэндээ “Японы хувьд Монгол гэж юу вэ? Монголчуудын амьдардаг газар нутгийг 4 хувааж болно. Хойд талаас нь дараалан нэрлэвэл Буриад Монгол, Монгол улс, Манжуурын Монгол, Өвөрмонгол. Энэ бүх газар нутагт бүгдэд нь нөлөөлж, хамаарч байсан улс бол Япон, Орос хоёр юм. Сталин монголчуудын хувь заяаг дур мэдэн шийдэж байхад Японд хандах дэлхий дахины хандлага хэрхэн эрс өөрчлөгдсөнийг энэ номноос уншиж болно. Оросын хувьсгалын давалгаа буриад монголчуудын нутагт хүрч ирэхэд Япон Сибирьт цэрэг илгээн, коммунизмын эсрэг тэмцлээ 1918-1922 онд үргэлжлүүлж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэхүү дөрвөн хэсэгт амьдардаг монголчууд бүгд өөр өөр хувь заяатай учирсан юм. Энэ номонд ЗХУ, БНМАУ-ын харилцааг дүгнэн, задлан шинжилжээ. Сталин монголчуудыг санаатайгаар задлан бутаргаж, бүгдийг нь Японы эсрэг бодлогодоо ашигласан байдаг. Буриад Монголыг өөртөө нэгтгэж, БНМАУ-ыг дагуулаа болгон, Өвөрмонголыг Хятадад зарж орхисон. Ингээд дөрвөн Монгол гурван улсад хуваагдаж, удалгүй оросууд Японы хойд арлуудыг эзэмшилдээ авсан билээ. Энэ арлуудаа буцаан авахаар оролдож байгаа Япон орон Монгол улстай хоорондын харилцаагаа эргэн нэг харах хэрэгцээ байгаа юм биш үү” хэмээн бичжээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
28
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.