Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Халуун өдрийн орой гадаа талбайд тухалж болох 10 газар

Зуны халуун өдрийн орой гадаа тухалж суухаас өөр жаргал юу байх билээ.


Зугаатай зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан UB.LIFE-аас танд гадаа суунгаа ганц хоёр лонх шар айраг шимж суухад тохиромжтой, тохилог газруудыг санал болгож байна.

Gandan view

Онцлог: Том гадаа талбайтай тус бааранд та Германы шилдэг шар айргуудыг шимэнгээ хөл бөмбөг үзэж, амьд хөгжмийн тоглолтууд үзэх боломжтой.
Байршил: Гандангийн баруун дэнж буюу Модны 2-оос 3, 4 дүгээр хороолол руу өгсөх замд
Фэйсбүүк хуудас

Code Patisserie&Plus

Онцлог: Франц өнгө төрхийг илтгэх “Code Patisserie&Plus”-т олон төрлийн нарийн боов, амттанаар үйлчилдэг. Мөн мэдээж энд халуун кофе, хүйтэн шар айраг ч бий.
Байршил: “Туул” рестораны замын урд талд буюу Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 37 дугаар байр
Фэйсбүүк хуудас

Spicy street

Онцлог: Ил гал дээр шарсан амтат шорлог идэнгээ хөл бөмбөг үзэж, зарим өдрүүдэд амьд хөгжмийн тоглолт үзэх боломжтой. Нээгдээд удаагүй байгаа “Spicy street” нь хотын төв цэгт байрладаг.
Байршил: “Blue sky” цамхагын баруун талд
Фэйсбүүк хуудас

Manhatten Lounge

Онцлог: Өндрийн цэгээс Улаанбаатар хотыг ажиглахад хамгийн тохиромжтой газар юм. Мөн 250 гаруй хүнийг хүлээн авах чадалтай том талбайтай.
Байршил: Энканто спорт комплексийн 11 давхарт
Фэйсбүүк хуудас

Republik

Онцлог: Хуучнаар бидний мэдэх "Revo". Хоолны амт, чанар сайтайгаас гадна амьд хөгжмийн тоглолт, сонирхолтой эвентүүд зохион байгуулагддаг.
Байршил: Сөүлийн гудамж, 50 дугаар дэлгүүрийн зүүн талд
Фэйсбүүк хуудас

Sant Asar

Онцлог: “Sports and Piano lounge” хэмээн олонд танигдсан тус лонжийн нэг болон хоёр давхарт гадаа талбайд өлгөсөн гэрлэн чимэглэлүүд танд зул сарын баярыг санагдуулах болно.
Байршил: Сөүлийн гудамж, “Republik”-ийн замын урд талд
Фэйсбүүк хуудас

Green Zone

Онцлог: Энэ бол ногоон бүс. Том модны дэргэд навчсын сэрчигнэх чимээг сонсоод суух танд таалагдах нь гарцаагүй. Зарим үед энэ жижиг кафе Монгол дахь гадаадуудаар дүүрсэн байх нь бий. 
Байршил: Барилгачдын талбайн зүүн талд
Фэйсбүүк хуудас

Street 61

Онцлог: Тохилог, цэвэрхэн орчинд сайхан хөгжим сонсонгоо ажил хэрэг ярихад хамгийн тохиромжтой газар.
Байршил: Сөүлийн гудамж, “Air Market”-ийн зүүн талд
Фэйсбүүк хуудас

Briti grey

Онцлог:  Цомхон ч гэсэн тохилог, хөгжмийн орчинг бүрдүүлсэн газар. Уух зүйлс нь ч боломжийн үнэтэй бас амттай.

Байршил: Бага тойруу, "Talk talk english"-ийн замын эсрэг тал

Фэйсбүүк хуудас

Хар сувд

Онцлог: Энд та хөлөг онгоц дээр байгаатай ялгаагүй мэдрэмжийг авна. Усаар хүрээлэгдсэн, нам гүм орчин таныг угтах болно.

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн

Фэйсбүүк хуудас

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.