Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОУВС-гаас ийм шаардлагууд тавьжээ


ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдах нь нэгэнт тодорхой боллоо. Хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер нар хамтарч мэдээлэл хийсэн юм. 

Мэдээлэл хийх үедээ Нэйл Сакер ОУВС-гаас Монголд тавьж буй шаардлагуудын тухай танилцуулжээ. 
 

1.

Засгийн газар шат шатандаа яаралтай хяналтын тогтолцоо бүрдүлэх ёстой. Нэн ялангуяа төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх хяналтыг маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр цаашдаа түүхий эдийн ханш нэмэгдэх үед Монголд орлого төвлөрнө. Тэр орлогоо өмнөх жилүүдийн алдааг давталгүй үр ашигтай зарцуулахад энэ хяналтын гол утга учир бий. 

Засгийн газрын зүгээс төсвийн удирдлагыг сайжруулахад хэд хэдэн арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Тухайлбал, төсвийн зөвлөл байгуулна. Мөн татварын өнөөгийн орчинд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх хяналтын механизмыг бүрдүүлнэ. 
 
2.

Хоёрдугаарт мөнгө болон санхүүгийн салбартаа холбоотой тулгуур хэсэг бий. Энэ хүрээнд банкны системийг бэхжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх ажлууд хийнэ. 

Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, зохих ёстой хяналт шалгалт үйл ажиллагаа явуулах банкны системийг бий болгохн юм. Энэ систем нь эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход шаардлагатай байгаа зээлийг эдийн засагт нийлүүлнэ. Цаашдаа зээлийн хүү буурна гэсэн найдвар бий.  
 
3.

Гуравдугаарт, нийгмийн халамжтай холбоотой ажлууд бий. Эдийн засаг хүнд үед нийгмийн эмзэг бүлгийн хамгаалалтыг бууруулахгүй байхад анхаарч байна. Энэ хүрээнд нийгмийн эмзэг бүлэгтэй холбоотой нийгмийн халамжийг аль болох зорилтот бүлэгт хуваарилах, татварын нэмэлт ачааллыг ядуу эмзэг бүлэгт тусгахгүй байхад анхаарч байна. 
 
4.

Дөрөвдүгээрт, бид хөгжлийн түншүүдтэйгээ хамтарч Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайржруулах тал дээр хэд хэдэн ажил төлөвлөсөн. Үүнд уул уурхайгаас хараат байдлыг багасгаж, эдийн засгийг солонгоруулах ажил бий. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт анхаарна. 
 
Дэлхийн эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй байгаа бүсэд Монгол Улс байрладаг. Хамгийн ойрын хөрш нь дэлхийн хамгийн өндөр өсөлттэй орон юм. Тиймээс мах махан бүтээгдэхүүн, сүүн сүүн бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. 
 
Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд валютын ханш өрсөлдөх түвшинд, инфляцийн түвшин нам дор, макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байх хэрэгтэй. 

Эцэст нь Монголын ирээдүй гэрэлтэй гэдэгт бид итгэлтэй байна. Эрдэс баялгийн асар их нөөцтэй, эдийн засгаа солонгоруулах боломжтой учраас Монголын эдийн засгийг цаашдаа өсөж дэвжих боломжтой болж байгаа юм. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газартай тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. 
 
 
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
23
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.