Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хар арьстай эрд “цагаан” бэлэг эрхтэн шилжүүлэн суулгажээ

Тэрбээр хөвч таслах ажилбарын үеэр гарсан хүндрэлээс болж бэлэг эрхтнээ алджээ. Сүүлийн 17 жил бэлэг эрхтэнгүй амьдарсан 40 настай эрийн шарх ирэх зургаан сард бүрэн эдгэнэ.


Өнгөрсөн сард эмч нар гурав дахь удаагаа бэлэг эрхтэн шилжүүлэн суулгав. Тэд хар арьстанд цагаан донорын бэлэг эрхтэн суулгажээ. Стелленбоссын их сургуулийн профессор Андрэ Ван дер Мэрв 10 цаг үргэлжилсэн хагалгааг удирдсан байна.

Тэрбээр хөвч таслах ажилбарын үеэр гарсан хүндрэлээс болж бэлэг эрхтнээ алджээ. Сүүлийн 17 жил бэлэг эрхтэнгүй амьдарсан 40 настай эрийн шарх ирэх зургаан сард бүрэн эдгэх бөгөөд аажимдаа шингэнээ гадагшлуулж, бэлгийн харьцаанд орж “сурах” аж. Шодойг эзэнтэй нь адил өнгөтэй болгохын тулд оны эцсээр арьс харлуулах шивээс хийхээр төлөвлөжээ.

Профессор “Өвчтөн бэлэг эрхтэнгүйдээ хямран сэтгэл гутралд орж, тэр бүү хэл амиа хорлох сэдэл төрж байсан юм билээ” хэмээн ярьжээ. Буурай орнуудад эрүүл мэндийн үйлчилгээний ариун цэвэр хангалтгүй тул түүнийх шиг тохиолдол олон гардаг. Цаашид ийм төрлийн ажилбараар дээрх өвчтөнтэй адилаар, хавдар болон бусад шалтгаанаас болж бэлэг эрхтнээ алдсан эрчүүдийг эмчлэх боломжтой болно хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Өмнөд Африкийн эмч нар 2014 оны арванхоёрдугаар сарын 11-нд анх удаа бэлэг эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг амжилттай хийсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
9 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
10 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
6
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.