Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Стипе Миочич боксын аварга Энтони Жошуаг тулаанд дуудлаа

WBA, IBF, IBO холбооны хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуатай боксын дүрмээр халз үзэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Холимог тулааны хүнд жингийн аварга Стипе Миочич мэргэжлийн боксын WBA, IBF, IBO холбооны хүнд жингийн дэлхийн аварга Их Британийн Энтони Жошуатай боксын дүрмээр халз үзэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энтони саяхан Украины домог Владимир Кличког хүнд цохилтоор ялж, аваргын бүсийг нь булаан аваад байгаа билээ.

Тулааны ертөнцийн анхаарлыг UFC-ийн Конор МакГрегор мэргэжлийн боксын Флойд Мейведер нарын болзошгүй тулаан татаж байгаа энэ үед бас нэгэн сонирхолтой халз тулаан гарч магадгүй боллоо. Гэхдээ холимог тулаанчид мэргэжлийн боксын аваргуудыг өөрийнх нь дэвжээнд, боксынх нь дүрмээр тулаанд дуудаж эхлээд байгаад боксынхон тун дургүй байна. “Боксын спортыг басаж байна”, “Тэд жинхэнэ боксчны ганц цохилтыг ч даахгүй”, “Газар өнхрөхгүй л бол холимог тулаанчид хэзээ ч ялахгүй” гэж боксчид өдөөн хатгалгад хариу өгч байна. Үнэхээр яг энэ үед боксчид өөрийн дүрмээр ялалт, тэр тусмаа хүнд цохилтоор эхний үед ил тод ялахгүй бол боксын спортын олон арван жилийн турш хураан цуглуулж ирсэн ивээн тэтгэгчид, шагналын мөнгөний систем нь холимог тулаанд шилжих аюултай. Одоогийн байдлаар хамгийн шилдэг холимог тулаанч ч дундаж хэмжээний мэргэжлийн боксчноос шагналын мөнгө бага авч байгаа юм. Магадгүй, UFC-ийн тэргүүн Дана Уайт санаатайгаар холимог тулаан – мэргэжлийн бокс гэсэн тулаан зохион байгуулж, боксын ивээн тэтгэгчдийг өөрийн талд урвуулан авахыг хүсч байж болох.

Стипе Миочич “Жошуа бид хоёрын тулаан олон хүнийг гайхуулсан хурц сайхан болно. Тэгэхээр энэ тоглолтыг зохион байгуулцгаая. Жошуа бол сайн тамирчин, сайн залуу. Тэр дэлхийн аварга болох гавьяатай. Гэхдээ би түүнтэй өрсөлдөж чадна. Би өмнө нь боксоор хичээллэж байсан. Одоо ч бэлтгэл дээр бокс тоглодог. Тэр мэргэжлийн боксоор дэлхийд шилдэг нь. Би ч гэсэн шилдэг тамирчин” гэж ярьсан байна.
Стипе Миочич 34 настай. Хорват гаралтай америк тамирчин. UFC холбооны хүнд жингийн аварга. Нийт 19 тоглож, 17 ялсан. Үүнээс 13-ыг хүнд цохилтоор ялжээ. 193 см өндөр.

Энтони Жошуа 27 настай. Сонирхогчдын бокст 43 тоглож, 40 ялсан. Мэргэжилд 19 тоглож, бүх тоглолтоо хүнд цохилтоор дуусгасан. Нигери гаралтай англи тамирчин. 2012 оны Лондонгийн олимпийн аварга, WBA, IBF, IBO холбооны хүнд жингийн дэлхийн аварга. 198 см өндөр, 113 кг жинтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
47
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.