Хайх зүйлээ бичнэ үү

мин

ОУВС амлалтдаа хүрсний дараа дэлхий Монголооор амьсгалж байна


ОУВС амлалтдаа хүрч эхний ээлжийн 38 сая ам.доллар Монголбанкинд байршуулсан энэ өдрүүдэд дэлхийн хэвлэлүүд Монголоор амьсгалж байна. ОУВС-гийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж буй Монгол орон эдийн засгаа эрүүлжүүлэ, шинэчлэл хийхээр болсон гэж бөмбөрцгийн хэвлэлүүд онцолж байна. 

Та бидний сайн мэдэх “Financial Times”, BBC болон “World Finance”-д гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. 
 
 
FINANCIAL TIMES

ОУВС өчигдөр Монголд өрийн дарамтаас гарахад туслах тусламжийн санхүүгийн багц өгөхөө зөвгөөрлөө. Ингэснэээр бусад зээлдэгчдээс ч санхүүгийн багц зээлэх боломж бүрдэж буй юм. 
 
ОУВС 425 сая ам.долларын өгөх бол олон улсын бусад зээлдэгч 3 тэрбум ам.доллар зээлдүүлнэ. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын нийслэл Вашингтон Д.С хотод болсон уулзалтын үеэр гаргана гэж тооцож байсан юм. Гэхдээ Монголын гол хөрөнгө оруулагчид дотоодын банкаар мөнгөн гүйлгээ хийнэ гэсэн шийдвэртээ холбоотойгоор хойшлуулсан юм. 

ОУВС-гийн төсөөллөөр энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар байгалийн баялгаар баян Монгол Улс бага хүүтэй олон улсын бонд босгоход туслах юм. Олон жилийн турш дотоодын санхүүгийн бодлого олон улсын зар зээлд экспортын гол түүхий эд болох зэс, нүүрсний үнэ унасантай холбоотойгоор доголдолтой байсан юм. 

“Монгол Улс түүхий эдийн үнэ унаснаас болж хүнд цохилтод орсон. Мөн тус улсын түүхий эд нийлүүлдэг гол зах зээлийн эдийн засаг энэ үед удааширсан. Эдийн засгийн шокын үеэр төсвийн тэлэх бодлого нь амжилтгүй бол, үр дүнд нь гадаад зээл хяналтаа алдаж, гадаад валютын нөөц дундарч, эдийн засгийн өсөлт саарсан” гэж ОУВС-гийн дэд гүйцэтгэх захирал Мицухиро Фурусава хэлсэн юм. Мөн тэрбээр Монголын санхүүгийн хумигдмал байдал Төв банкны бие даасан байдлыг алдагдуулж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь өнгөрсөн оны зун чөлөөт уналт хийснийг онцолсон юм. Энэ үйл явдалд мөн ОХУ-ын 49 хувийг нь эзэмшдэг байсан “Эрдэнэт” үйлдвэрийг гэнэт худалдан авсан нь нөлөөлсөн гэв. Ингээд одоогийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2400-г давсан байгаа юм. Үнэндээ Монголын Төв банк урт хугацааны турш ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2000 төгрөгөөс дотогш барьж байсан юм. 

Төгрөгийн ханшийг 2008 онтой харьцуулахад тавин хувиар суларсан байгаа нь түүхий эдийн үнийн супер циклд төгсгөл ирсэнтэй ч давхцаж байна. Энэ үеэр Монголын хүүгийн өндөр түвшин нь жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдийн зээлийн эргэн төлөлтөд дарамт болж байна. 
 
BBC


Монгол Улс 5.5 тэрбум ам.доллар(4.2 тэрбум евро)-ын санхүүгийн багц авч, эдийн засагтаа шинэчлэл хийхээр боллоо. 

Энэ мөнгөний хариуд Монгол Улс зардлаа бууруулж, татвараа өсгөж, санхүүгийн үйлчилгээгээ улам хүчтэй болгохоор болов. 

Байгалийн баялгаар баян тус улсын эдийн засаг түүхий эдийн үнийн уналт болон эрэлт буурсантай холбоотойгоор хүнд байдалд орсон юм. 

Донор орны хөтөлбөрүүд хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг тэтгэх төлөвтэй байна.  Гурван жилийн хугацаатай ОУВС-гийн хөтөлбөрийг дагаж Дэлхийн банк болон Азийн хөрш орон болох Япон, БНСУ болон БНХАУ-ыг дагуулж байна. 

Монгол
Нийслэл: Улаанбаатар 
Хүн ам: 2.8 сая (2012 он)
Газар нутаг: 1.56 сая километр квадрат
Хэл: Монгол 
Гол шашин: Буддизм
Насалт: Эрэгтэй 65, эмэгтэй 73 нас 
Мөнгөн тэмдэгт: Төгрөг

 

ОУВС-гийн санхүүгийн багц тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас ?рдөө нэг сарын өмнө орж ирж байна. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн сонгуульд оролцохгүй. Тэрбээр хоёр ч удаа Ерөнхийлөгч болсон юм. 
 
WORLD FINANCE  

Тавдугаар сарын 24-нд ОУВС Монгол Улсад 434.3 сая ам.долларын тусламжийн багц өгөхөө албан ёсоор шийдвэрлэлээ. Ингэснээр өрийн дарамтад орсон тус улсад олон улсын донор орнууд ч туслах үүд хаалгыг нээж буй юм. ОУВС-гаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн багц илгээнэ гэж тооцож буйгаа зарласан. Энэ багцад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон БНХАУ, БНСУ, Япон багтаж байна. 

Фурусавагийн мэдэгдлээс харвал “Монголын эрх баригчид хөтөлбөрийн хэрэгжилт макро эдийн засгийг тогтворжуулна гэж итгэж буй юм. Мөн эдийн засгийг эрүүлжүүлэх дэд бүтэц болно гэж найдаж байгаа” гэв. 

Хамгийн гол нь төсвийн зардлаа бууруулж, татвар өсгөж, тэтгэвэр болон нийгмийн халамжийн бодлогод шинэчлэл хийж байна. Хөтөлбөр хэрэгжих явцад хамгаалалт зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн халамжийн бодлогыг алдагдуулахгүй ажиллана гэж ярьж байгаа юм. 

Хөтөлбөрийн хүрээнд Төв банкны хуулийг өөрчилж, бие даасан байдлыг сайжруулах талаар ярьж байна.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
31
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.