Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гадаадын жуулчдын зорьж ирдэг Монголын 5 үзэсгэлэнт газар

Монгол орны үзэсгэлэнт байгалийн тогтоц, эртний олдвор, түүх соёлын дурсгалт газрууд, нүүдэлчин соёл жуулчдыг ихээр татдаг билээ.


         
Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байна. Монгол орны үзэсгэлэнт байгалийн тогтоц, эртний олдвор, түүх соёлын дурсгалт газрууд, нүүдэлчин соёл жуулчдыг ихээр татдаг билээ. Ингээд дэлхийд хосгүй тогтоц, байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагддаг газруудыг харцгаая.

Баянзаг

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын хөндийд оршдог. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэсэн байна. Урдаас хойш чиглэлд сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Дэлхийд анхны үлэг гүрвэлийн өндгийг эндээс олсон гэдэг. Археологи, палеонтологийн нэн чухал, ховор олдворуудын нутаг болохоор  дэлхийн улс орнуудын судлаачид, эрдэмтэд, жуулчид, зочдын сонирхол үргэлж энэ газар луу чиглэдэг..

Хонгорын элс

Хонгорын элс нь манай орны хамгийн урт элсэн манхан юм. Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумын нутагт оршдог бөгөөд газрын гадаргаас 195 м өндөрт оршино. Урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах бөгөөд газарт асгасан алт мэт гялалздаг нь жуулчдын нүдийг хужирлдаг.

Ёлын ам

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт оршино. Говь гурван сайхан уулын амыг ёл шувуу ихтэй болохоор ингэж нэрлэсэн гэдэг . Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 м өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Ёлын амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг үзэх жуулчдын тоо улам нэмэгдсээр байна.

Эрдэнэ зуу хийд

Эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. Монгол улсын хамгийн эртний бурхан шашны хийд юм. 102 суврагаар хүрээлэгдсэн энэ хийд Буддын шашны хийд төдийгүй музей учраас жуулчдад нээлттэй ажиллаж байна.

Хөгнөхан уул

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт 1962 метр өндөрт орших уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Мойлтын амны хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, элсэн тасархайн боржин чулуун хөшөө, Маанийн хадны үсэг, ташуугийн өвөлжөөний олон тооны булш гэх мэт түүх соёлын дурсгалуудтай байгалийн үзэсгэлэнт газар юм.
 
 
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.