Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүмүүс ам.доллараа төгрөг болгох нь ихэсжээ


Өнөөдөр өглөөний 10.05 цагийн орчимд  “Найман шарга” валют арилжааны төвийн ам.долларын авах ханш 2406, зарах нь 2410 төгрөгтэй тэнцэж байна. Харьцуулахад, Монголбанкны ам.долларын  зарах ханш өмнөх өдөр нь(2017.05.25) 2415 төгрөгтэй тэнцэж байсан юм. 

Ам.долларын ханш суларч байгаа нь ОУВС-гийн өгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монголд хэрэгжих нь нэгэнт тодорхой болсонтой холбогдож байна. Тус сангийн хөтөлбөрт хамрагдах мэдээлэл гарахтай зэрэгцээд ам.долларын ханш хөдөлгөөнд орсон нь энэ юм. 

ОУВС-гаас  432.3 сая ам.долларын тусламжийн багц илгээнэ. Үүний эхний хэсгийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар өчигдөр Монголбанкны дансанд шилжин орсон. 

Ам.долларын ханш буурч байгаатай холбоотойгоор "Найман шарга" валют арилжааны төвийн чэнжээс цөөн асуултад хариулт авлаа. 

-ОУВС-гийн хөтөлбөр батлагдаад ам.долларын ханш буурч байх шиг байна? 

- Ерөнхийдөө ам.долларын ханш буурах хандлагатай байна. Өчигдөрөөс хойш хүмүүс ам.доллараа төгрөг болгох нь ихэссэн.

-ОУВС-гаас манай улсад 432.3 сая ам.долларын санхүүжилт хийхээр болсон. Энэ талаарх таны бодол ямар байгаа вэ?

- Энэ хөтөлбөрт орж байгаад баярлаад байх юм огт байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ Хятадаас Хөгжлийн зээл гэх нэрийн дор олон тэрбум ам.доллар авахаас дээр гэж бодож байна. Арай аюул багатай болов уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
8
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.