Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Англи хэлээр дамжуулан сурч болох 5 хэл

Та хэл сурахаар бэлдэж байна уу? Англиас өөр хэл сурах гэтэл цаг зав багатай, дахин хэл сурахаас халширч байна уу? Тэгвэл зав гарган үүнийг уншаарай.


Та хэл сурахаар бэлдэж байна уу? Англиас өөр хэл сурах гэтэл цаг зав багатай, дахин хэл сурахаас халширч байна уу? Тэгвэл англи хэлээрээ дамжуулан сурахад илүү хялбар хэл сонговоос зохилтой нь мэдээж. Дараах таван хэл англи хэлтнүүдэд дөхөм ажил, хичээлийнхээ хажуугаар бие даан сурч болох билээ.

Испани хэл

Англи хэлний мэдлэгтэй хүмүүс испани хэлийг түвэггүйгээр сурч болно. Испани нь роман хэлний аймагт том байр суурь эзэлдэг, дэлхий даяар маш олон улсад хэрэглэгддэг учир ашигтай. “Correcto- Correct”, “Delicioso- Delicious” зэргээр төстэй үг ихтэй.  Дуудлага нь бичлэгтэйгээ бараг адилхан. Дүрмийн хувьд багагүй ялгаатай. Гэхдээ англи хэлтэйгээ уялдуулж сурахад тийм ч хэцүү биш юм. Испани хэл нь дэлхийд гуравдугаарт бичигддэг. 400 сая хүн энэ хэлийг хэрэглэдэг гэх тооцоо бий. TVE тэргүүтэй испани хэлээр нэвтрүүлдэг телевиз, радио өчнөөн байдгийг бүү мартаарай. 

Франц хэл

Франц хэлийг сурснаар Канад, Бельги, Мадагаскар зэрэг олон оронд ярьж болох давуу талтай. Франц хэлийг дэлхийд 76 сая гаруй хүн хэрэглэж байна. Англи хэлэнд франц хэлнээс "зээлсэн" олон үг бий. Франц-Английн дайны үеэр англи хэлэнд олон франц үг орж иржээ. Сонгодог жишээ нь "Avant-Garde" (авангард). Франц хэлний аялга нь зөөлөн, уянгалаг, таатай сонсогддог. Англи хэлнээс дүрэм, үгсийн хувьд өөр хэдий ч сурахад таны бодож байгаагаас илүү хялбар байх болов уу.  

Норвеги хэл

Норвеги хэл гэхээр гайхаж байна уу? Үнэндээ норвеги хэл англи хэлтэй маш дөхөм. Жишээ нь Winter - Vinter, Summer - Sommer гэх зэрэг олон үг төстэй хэлэгддэг. Өгүүлбэрийн бүтэц нь ч ижил юм. Жишээлбэл англиар “Can you help me?” гэсэн өгүүлбэрийг норвегиор “Kan du hjelpe meg?” гэж хэлнэ. Хэлээ сураад, цасны гутлаа зэхээд Норвегийг зориорой. Тус улс туйлын туяагаараа алдартай билээ. 

Итали хэл

Энэ жагсаалтад багтсан хоёр дахь роман хэл бол итали. Энэ хэлийг ашигладаг 63 сая хүн бий. Англи хэлнээс ялгаатай нь, үгсээ латин дуудлагаар хэлдэг. Тухайлбал, Futuro- Future, Lotteria- Lottery гэх мэт. Хамгийн түрүүнд Италийн бэлгэ тэмдэг болсон амтат хоолны нэрсийг нь цээжил. Италийн хөрш орнууд, ер нь нийт Европт Итали гаралтай хоол их. Ингэвэл итали хэлийг сурахад  таатай бас “delizioso” байх болно.

Швед хэл

Швед, Англи хоёр герман хэлний аймагт хамаарагддаг учир төстэй. Бичигдэх, сонсогдох байдлаараа ч мөн адил. Жишээлбэл “grass” гэдэг үгийг шведээр “gras” гэдэг. Норвеги, швед хэлний дүрэм нь англи хэлнийхтэй ойр. 

Эх сурвалж: www.babbel.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
12 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
12 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.