Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЭЕШ өгөх гэж буй хүн бүрийн анхаарах ёстой 10 зүйл

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа хүмүүст зориулан дараах зөвлөмжүүдийг бэлтгэлээ.



Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа хүмүүст зориулан дараах зөвлөмжүүдийг бэлтгэлээ.

1.Хуваарь гарга

Шалгалтад бэлдэхдээ бүх хичээлээ нэг дор давтах гэж зүтгэх хэрэггүй. Тодорхой цагийн хуваарь гаргаж, цэгцтэй бэлдвэл илүү системтэй, чанартай мэдлэг олж авна.
 

2.Жишиг даалгавруудыг ажилла

2016 он болон өмнө жилүүдэд ирсэн ЭЕШ-ын материалууд болон жишиг даалгавруудыг ажиллах хэрэгтэй. Асуултын сэдэв агуулга ерөнхийдөө адилхан байдаг болохоор эдгээрээс маш их зүйл сурна.

3.Хариултын хуудас бөглөх сургуулилт хий

Хариултын хуудасны загварыг татаж аваад урьдчилан бэлдээрэй. Ингэснээр шалгалтынхаа өдөр хуудсаа бөглөхдөө ямар нэгэн алдаагүй цэвэр бөглөж чадна. Эндээс   хариултын хуудасны загварыг татаж аваарай.

4.Суудал болон шалгалтын хуваариа нягтал

Энэ сарын 15-наас эхлэн шалгуулагчдын суудлын хуваарь болон шалгалт авах цаг тодорхой болсон. Үүнийг шалгалт эхэлхээс өмнө татаж авах шаардлагатай. Энд таны шалгалт өгөх анги танхим болон суудлын хуваарь маш тодорхой бичигдсэн байгаа.

5.Тайван бай

Шалтгалт болох өдрүүд ойртсоор байгаа энэ үед сандарч тэвдэлгүй аль болох тайван байх хэрэгтэй юм шүү. Хэт их сандарснаас болоод хамаг юмаа мартах, буруу хариулт сонгох алдаа гаргаж болзошгүй.

6.Хоол хүнсээ тохируул

Шалгалтууд 80-100 минутын турш үргэлжилдэг тул хоол ундаа тохируулан идэх хэрэгтэй. Шалгалтын үеэр өлсөх эсвэл гэдэс эвгүйрэх тохиолдлоос урьдчилан сэргийлээрэй.

7.Хувийн бэлтгэлээ ханга

Та үзэг, харандаа, балруул, бичиг баримтаа марталгүй авах гэх мэт хувийн бэлтгэлээ бүрэн хангасан эсэхээ маш сайн шалгах ёстой. Ялангуяа иргэний үнэмлэх, бусад зайлшгүй хэрэгтэй материалуудаа мартсан тохиолдолд таныг хэчнээн гуйсан ч шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

8.Нэг цагийн өмнө оч

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө очсон байх шаардлагатай. Мөн шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтанд оруулахгүйг анхаарна уу.

9.Баганан кодыг зөв наа

Шалгалт эхэлхийн өмнө гэрээний хуудсан дахь товч мэдээлэлтэй танилцаж гарын үсгээ зурах ёстой. Мөн баганан кодыг өөрийн шалгалтын хуудас болон гэрээний хуудсанд зааврын дагуу зөв наах ёстой. Буруу наасан тохиолдолд таны шалгалтын материал тусгай шалгагч машинд засагдахгүй.

10.Шалгалтын дүнгээ хүлээ

Шалгалтын дүн ямар ч гарсан бай та бүх хүч хөдөлмөрөө дайчлан хичээсэн болохоор өөрийгөө буруутгаж, сэтгэлээр унаад хэрэггүй. Боломж үргэлж байдаг гэдгийг санаарай. Танд амжилт хүсье!

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.