Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Йогийг сонгосон Холливудын одод

Мадонна өдөрт гурван цаг аштанга йогоор хичээллэдэг.


Холливудын одод яагаад ийм үзэсгэлэнтэй, сайхан харагддаг гэж бодож байна? Гоо сайхны мэс засал, үнэтэй тос бүтээгдэхүүний ач гэж бодож байна уу? Үгүй, тэдний залуу, сайхан харагддагийн нууц бол спорт. Алдартай дуучин жүжигчдийн дунд сүүлийн үед йогийн дасгал хийдэг хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ. Холливудын йогчдын дунд Мадонна,  Гвинет Пэлтроу, Стинг, Женифер Энистон, топмодель  Жизель Бундхен, Миранда Керр нар байна. Йогийн дасгал эрүүл мэндэд тустайгаас гадна тэсвэр суулгаж, хамгийн гол нь амьдралд үнэн сэтгэлээсээ баярлаж сургадаг. Тэдний йогтой танилцсан түүх, хичээллэсэн хугацаа, хийдэг төрөл ондоо ч йогийн ачаар амжилттай, аз жаргалтай болсон нь ижилхэн.

Мадонна

Мадоннаг мэргэжлийн йогчин гэж хэлж болно. Холливудад тэр анх йогийг оруулж ирсэн хүн. Поп хатагтай өдөрт гурван цаг аштанга йогоор хичээллэдэг. Мадонна “Йог бол амьдралыг үзэх үзэл. Та зүгээр амьсгалаад л биенээсээ муу муухай бүхнээ гаргана. Йог бол таны бие, сэтгэл, оюун ухааны дасгал” гэж хэлж байв.

Женифер Энистон

Женифер 1996 оноос хатха йогоор хичээллэж байна. Тэр долоо хоногт гурван удаа хоёр цаг йогийн дасгал хийдэг. Энистоны хэлэх дуртай үг “Сайхан биетэй болох таны хүсэл өөрийн биеийг хайрлахаас эхэлдэг”. Йогийн ачаар тэр стресст орохоо больсон гэнэ.

Рэйчел МакАдамс

Холливудын од Рэйчел МакАдамс кундалини йогоор хичээллэдэг. Өглөө болгон 5 цагт босож, дасгалаа хийдэг тэрбээр “Явган алхаж, дугуй унаад ч йог шиг тархи сэргээж, бие амрааж чадахгүй. Йог таны тархинд дахь илүү зүйлийг бүгдийг арилгаж, бодол санааг чинь цэгцэлдэг тул та өдөр болгон хүч чадлаас бялхах болно” гэж хэлсэн.

Леди Гага

Сахилгагүй од Леди Гага ч йогийн ач тусыг ойлгосон хүн. Твиттер хуудсаараа дамжуулан, шүтэн бишрэгчдээ йогоор хичээллэхийг уриалж, өөрөө өдөрт нэг цаг йогийн дасгал хийгээд, таван минут бясалгаж суудаг. Багаасаа өвдсөн хууч өвчнүүд нь йогийн ачаар бүр мөсөн алга болжээ.

Стинг

Стинг эхнэрийн хамт аштанга болон живамукти гэдэг хоёр төрлөөр хичээллэдэг. Тэр 1980-аад онд анх йогийн хичээлд сууж байжээ. Концерт болгоны өмнө түүний хамтлагийнхан хамтдаа дасгал хийдэг. Үүний ачаар хоорондоо эв нэгдэлтэй болсон гэж тэр ярьдаг. “Йог хөгшрөлтийг зогсоодог. Одоо би залуу байхдаа хийж чаддаггүй байсан зүйлээ ч хөнгөхөн хийдэг. Өглөө бүр хоёр цагийг йогийн дасгалд зарцуулснаар чи тэр өдөр жирийн үеийнхээсээ гурав дахин их зүйлийг амжуулж чадна”. Энэ бол Стингийн үг.

Жорж Клуни

Жорж бикрам-йогоор хичээллэдэг. Хэдийгээр йогтой нөхөрлөөд удаагүй байгаа ч амьдралынхаа сүүлийн хагаст орсон ахимаг настнуудын хувьд йог хамгийн чухал гэдгийг тэр баталж байна.

Деми Мур

Эштон Катчераас салаад стресст орсон түүнийг кундалини йог аварч, бие сэтгэлийн амгалан байдлыг олгосон гэж Деми Мур үздэг. Йогт хэт автагдсанаас тэр кино урлагаа орхиж, йогийн студи нээхээр бэлтгэж байгаа.

Рики Мартин

Рикиг өсгөн хүмүүжүүлсэн хайрт эмээ нь түүний гар дээр амьсгал хураахад Мартин Энэтхэг явахаар шийдсэн юм. Энд тэр ирээдүйн багш Свами Йогиваранандутай учирч, хатха йогийн фэн болон хувирсан. “Йогийн хичээл болгон ид шид шиг л миний амьдралыг улам тод томруун болгож өгдөг. Дасгал сургуулилтын дараа би сэтгэлийн хөдлөгөөнөөр тэнэг алдаа гаргахаа больсон” гэж Рики ярьсан.

Жулия Робертс

Йогийн ачаар тэр гурван хүүхэд төрүүлсэн ч залуухан, эрч хүчтэй хэвээр. Йог түүний хувьд биеийн тамираас гадна амьдралын гүн ухаан. Одоо Жулия ража-йогийн тав дахь шатыг давахаар хичээллэж байна. Хиндү шашинтан гэдгээ тэр зарласан.

Николь Кидман

Кидман ч йогийн фэн. Зураг авалтын үеэр тэр өглөө бүр 5 цагт босч, йогийн дахсгал хийдэг.

Мэтью Макконахи

Бэлтгэл сургуулийн хөтөлбөртөө йогийг оруулсан.

Шарлиз Терон

Терон йогийн ачаар тамхинаас гарсан.

Эмма Уотсон

Эмма йогийн дасгалжуулагч багшаар ажиллах эрхтэй.

Адам Левин

“Maroon 5” хамтлагийн лидер Адам онгоцон дотор ч дасгалаа хийдэг.

Жанна Фриске

Дуучин Жанна гэмтсэн нуруугаа эмчлэхээр Энэтхэгт очиж, йогтой танилцсан. Өвчин тэр дороо илааршиж, харин Жанна йогт “дурласан”.

Кристи Тарлингтон

1990-өөд оны супер модель Кристи 20 жил йогоор хичээллэсэн төдийгүй “Йогоор амьдар” ном бичиж, йогийн дасгалын брэнд хувцас гаргасан хүн.

Гвинет Пэлтроу

Оскарын шагналт энэ жүжигчин долоо хоногт зургаан удаа йогоор хичээллэдэг. Өглөө бүр 04,30 цагт босдог.

Шилпа Шетти

Харин энэ бол Болливудын од. 41 нас хүрсэн ч дэгэцэнд гялалзсаар байгаа нь йогийн ач тус.

Роберт Дауни

“Төмөр хүн” хатха йогоор хичээллэдэг талаараа ярилцлага болгондоо өгүүлдэг.

Одри Хепберн

Холли Берри

Чихрийн шижин туссанаа мэдсэн тэр өдрөөс эхлэн Холли йогоор хичээллэсэн. Йогийн ачаар тэр өвчнөө даван туулж, улам их аз жаргалтай болсон.

Жизель Бундхен

Түүний инстаграм йогийн зургаар дүүрэн.

Миранда Керр

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр асан Керр 15 жил хатха, кундалини йогоор хичээллэж байна.

Ирина Шейк

Жессика Альба

Кейт Хадсон

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.