Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Оргодол” нэрт Такаясү озэки болно

Халширч шантарсан тэрбээр дэвжээнээсээ оргодог, гэрлүүгээ зугтаадаг “шинэ цэрэг” байлаа.


Мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээний 13 дахь өдрийн гол барилдаан ёкозүна Харүмафүжи сэкивакэ Такаясү нарын барилдаан байлаа. Өчигдөр Такарафүжиг давж, озэки цолны болзлоо биелүүлсэн ч ёкозүнаг ялж, бүр баталгаатай болгох нь Такаясүгийн зорилго байлаа. Харин Харүмафүжи башёд түрүүлэхийн тулд Хакүхотой сүүлийн өдөр учрахынхаа өмнө дахиад нэг ч даваа алдаж болохгүй болоод байсан. Хав золгосон хоёр бөхийн барилдаан хатакикоми мэх хийсэн Такаясүгийн ялалтаар өндөрлөж, тэр ирэх тэмцээнд озэки цолтой барилдах нь тодорхой боллоо. Озэки цолны болзол болох санякү дээр 33 ялах даалгаврыг тэр тэмцээн дуусахад хоёр өдөр үлдээд байхад 34 даваагаар давуулан биелүүлээд байна.

Мэргэжлийн сүмогийн шинэ озэки Такаясү Акира 1990 онд төрсөн. 2005 онд дунд сургуулиа төгсөөд Нарүто дэвжээнд элссэн. 15 настай ч 120 кг жинтэй шинэ шавиа хараад Нарүто ояката ихэд баярлаж байжээ. Гэвч Такаясүд сүмо бөхийн хүнд хэцүү бэлтгэл сургууль огт таалагдсангүй. Халширч шантарсан тэрбээр дэвжээнээсээ оргодог, байн байн гэрлүүгээ зугатдаг “шинэ цэрэг” байлаа. Зугтах болгонд нь хүүгээ сүмо бөх бол хэмээн анх ятгаж, дэвжээнд нь хүргэн өгч байсан аав нь буцаан аваачна. Машинаар дэвжээнд нь хүргэх гээд улаан гэрэл дээр зогсож байхад нь хаалга онгойлгоод зугтаж байсан удаа ч бий. Замын зардал байхгүй үед Ибараки муж дахь гэрлүүгээ Чибагаас дугуйгаар давхина. Аавынх нь дурссанаар 10 гаруй удаа оргосон гэнэ. Хаврын тэмцээн Осакад болдог тул дунд сургуулийнхаа төгсөлтийн баярт оролцож чадаагүй түүнд зориулан сургууль нь ганцаарчилсан “Хонхны баяр” зохион байгуулж өгсөн гэдэг. Сургуулийн захирал дипломыг нь гардуулан өгөхдөө гар бариад “За Акира, дараа чамайг сэкитори болсон хойно л гар барина шүү. Марталгүй хичээж зүтгээрэй” гэж захижээ. “Оргодол” нэртэй болоод байсан Такаясү энэ үгийг сонсоод нүд нь нээгдэж, бэлтгэл сургуульдаа хичээн зүтгэж эхэлсэн байна. Ингээд 2010 оны Кюүшюү башёд жюүрёо зиндаанд дэвшээд амласан ёсоороо захиралтайгаа гар барин, мэндчилсэн гэдэг.
Ийм нэгэн бөх мэргэжлийн сүмогийн арслан цол хүртлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
8
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.