Хайх зүйлээ бичнэ үү

Та бүхэндээ сошиал ертөнцөд залуусийн дунд төгс бие, галбираараа олны анхаарлыг татаж буй Б.Баярмаатай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

    Сайн байна уу. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-    Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баярмаа гэдэг. 23 настай. “Урлах Эрдэм” дээд сургуулийг интерьерэкс терьер дизайнерын мэргэжлээр төгссөн. Одоогоор дасгалжуулагч хийдэг.

-    Фэйсбүүкт таны зурагнууд их лайк цуглуулж, хандалт авчээ.  Та хоолны дэглэм барьдаг уу. Яаж тань шиг бие, галбиртай болох вэ?

-    Миний бие маш хурдан турдаг онцлогтой. Би эктоморф төрлийн хүн юм. Эктоморфууд туранхай бие урт ястай, булчингийн хөгжил дорой, өөх багтай булчин нарийхан байдаг. Тиймээс ийм төрлийн хүн байнгын бэлтгэл хийж, хооллолтоо анхаарах хэрэгтэй байдаг учраас өдөрт 5-6 удаа хооллож, долоо хоногт гурван удаа бэлтгэл хийдэг. Хооллолтын хувьд ашигтай нүүрс ус, уурагны агууламж өндөртэй хүнс хэрэглэдэг л дээ. Орой 20 цагаас хойш жимс, ногоо иддэг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд сайн нөлөөтэй.

-    Биеийнхээ галбирыг хөгжүүлэхэд ямар зарчим баримтлах ёстой вэ? 

-    Хамгийн чухал нь тууштай хичээнгүй байдал. Тал дундааснь шантарч ухралгүй, хэт хүндээр тусгалгүй хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барих хэрэгтэй. Энэ нь шүдээ угаахтай л адил өдөр тутмын амьдралын хэвшлийн нэг л гэж хөнгөнөөр ойлгох хэрэгтэй. Ямар ч хүнд хоолны энгийн дэглэмийг барьж, багахан хөдөлгөөн хийгээд л эрүүл бас үзэсгэлэнтэй амьдрах боломж бий. Хамгийн наад зах нь хорооллуудын гадна талбайд дасгал хөдөлгөөний үндсэн төхөөрөмжүүд үнэгүй байдаг шүү дээ. Зүгээр л чихэвчээ зүүж,пүүзээ өмсөж гараад ганц, хоёр цаг ч юм уу эсвэл, 30 минутыг зарцуулахад л хангалттай.

-    Та дуртай хоол хүнсээ хүссэн үедээ хэрэглэдэг үү. Эсвэл эрүүл хооллолтын дэглэм байнга барьдаг уу?

-    Ерөнхийдөө шатааж чадаж л байвал идэж болохгүй хүнс гэж байхгүй. Амтлах мэдрэмж хүнд азжаргал авчирдаг шүү дээ. Хамгийн гол нь юу идэх гэж байгаа чинь л чухал. Та туранхай бол ойр ойрхон тэжээллэг хүнс хэрэглэх хэрэгтэй эсвэл, тарган бол илүүдэл өөхөө шатааж дуустлаа, хэвийн жинд хүртлээ л хоолны дэглэм барь. Ямар ч төрлийн жинтэй хүн байсан хэвийн жинд хүртлээ л хоолоо зохицуулахад л болно. Түүнээс цааш хүссэнээ идэж, илүүдэл жин болгон хураахгүй байх нь чухал.

-    Та жишээ болгон хоолны дэглэмээсээ хуваалцаач? 

-    Бага үд буюу 11:00-11:30 цагийн хооронд хоёр ширхэг банана, нэг аяга цагаан будаа, тахианы цээж мах 100гр, огурцы помидор юм уу, ногооны  салат иддэг. Үдийн цайндаа 13:00-14:00 цагийн хооронд 100гр үхрийн хар мах эсвэл, туна загас, хоёр аяга будаа нэг ширхэг банана иддэг. Идсэнийхээ дараа дасгалаа хийдэг. Үдээс хойш 16:30-17:30 цагт хэрэв уураг хэрэглэж байгаа бол сонгосон уургаа ууна. Уураг ууснаас 30 минутын дараа үхрийн хар мах 150гр, будаа, брокколи, дүфү, нэг өндөгний цагаан, аяга сүү, аяга гурвалжин будаа иддэг. Орой 19:00-20:00 цагийн хооронд оливын тосонд хуурсан үхрийн махтай будаатай хуурга эсвэл, шөл уудаг. Бүх төрлийн ногоо хольж, амтлаад хүссэн хэмжээгээрээ ч идэж болно шүү. 20:00 цагаас хойш нэг аяга тараг, хүсвэл өргөс хэмх, улаан лоольны салат болон бүх төрлийн жимс иддэг. Ер нь 100гр тахианы маханд 22,9гр уураг, 100гр үхрийн маханд 32гр уураг, 1ш өндгөнд 3,6 уураг дунджаар агуулагддаг. Зөвхөн эмэгтэй хүний дагаж мөрдөх хооллолт биш шүү. Жингийн асуудалтай хэн бүхэн энэ дэглэмийг барьж болно.

-    Та ийм галбиртай болохын тулд хэр хугацаа зарцуулсан бэ. Шантарч байсан уу?

-    Гурван жилийг зарцуулж байна. Энэ хугацаанд шантрахаар хэцүү үе гэвэл тэмцээний (фитнесс, бикини) үеийн сүүлийн долоо хоног л юм байна. Тэр үед өөх 6 хувь болтлоо доошлохоор хүн маш эмзэг, мэдрэмтгий болж,маш их ядарч сульддаг. Тэр үед өдөрт хоёр удаа бэлтгэл хийж, дөрвөн зүсэм тахианы цээж махаар өдөр шөнийг барна гэдэг аймшигтай хүнд байсан. Яг тэр үе л хязгаартаа хүртэл тэвчсэн үе. Амтлах мэдрэмж хүнийг тайван бас аз жаргалтай болгодог учраастэмцээний үеэс бусад үед байнга өөдрөг байдаг. Одоо ч биеэ маш гоё болтол хичээнэ гэсэн бодол хэвээрээ, шантралгүй одоог хүртэл хүлээсээр хөдөлмөрлөсөөр л байгаа.

-    Яагаад фитнессээр хичээллэх болсон бэ. Ингэж хичээллэснээр таны амьдралд гарсан өөрчлөлт юу вэ ?

-    Жингийн алдагдалтай, хэт тураалтай байсан учраас дасгал хөдөлгөөн хийе гэж анх заалруу орж байсан. Гол төмрөнд даруулдаг байлаа (инээв). Гэхдээ өдрөөс өдөрт суралцаж өнөөдрийг хүртэл бэлтгэлээ хийснээр бие маань эрүүл бас энэ биеийг би өөрийн хүчээр хөдөлмөрлөж олсон болохоор хангалттай үзэсгэлэнтэй болсон. Энэ талаарх мэдлэг маань ч нэмэгдсэн учраас өөр шигээ жингийн асуудалтай хүмүүст тусалж, мэдлэгээ бусадтай хуваалцаж байгаа маань хамгийн сайхан үе минь.

-    Сошлд өгзөгөө ил гаргасан зурагнуудаа хийхэд хүмүүс ямар хандлагатай байдаг вэ?

-    Ихэнх хүмүүс маш эерэгээр хүлээж авдаг.Энэ бол хөдөлмөр, гоо зүй гэж таалагдснаа илэрхийлдэг нь таатай санагддаг.

   Та ийм галбиртай болохын тулд фитнессээр хэр их хичээллэсэн бэ? 

-    Би хөл, өгзөгний бэлтгэлээ өнжөөд хийдэг байсан. Хөлний булчинг гурав хоног амраах ёстой гэсэн зөвлөгөө байдаг ч би лав нэг өнжиж хийгээд алдсан юмгүй, үр дүнтэй сайхан л байна. Угаасаа булчингаа ажиллуулж,тэр хэмжээгээрээ шим тэжээлээ сайн авч байвал булчин улам илүү хөгжинө л дөө.

-    Өөртөө анхаарч, сайхан биетэй болох хүсэлтэй хүмүүст зориулж фитнесс нээх бодол байдаг уу? 

-    Мэдээж хүн бүхэнд тусалж мэдээллээ хуваалцъя гэсэн бодол байгаа. Одоогоор өөрийнхөө пэйж хуудсаар дамжуулан чадах чинээгээрээ мэдээлэл хүргэх гэж хичээдэг. Цаашдаа ч хүн бүхний зорилгод нийцүүлж, мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэхээр төлөвлөж байна.

-    Туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

-    Баярлалаа та бүхэнд ч амжилт хүсье.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.