Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хакүхо түрүүлж, Такаясү озэки болсон Зуны тэмцээн

Ирэх тэмцээнд 4 аварга, 3 арслан зодоглох болно.


Мэргэжлийн сүмогийн Зуны тэмцээн Токио хотноо өндөрлөлөө. Хоёр ёкозүна гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж, сэкивакэ Такаясү арслан цол горилсон сонирхолтой тэмцээн болж өнгөрсөн. Их аварга Хакүхо энэ тэмцээнд түрүүлж, 38 дахь түрүүгээ авснаар сүмогийн түүхэн амжилтаа ахиуллаа. Гэхдээ энэ түрүү түүнд амар олдоогүй. Өнгөрсөн жил гэмтэж, хагалгаа хийлгэн, бүтэн жил Эзэн хааны цом хүртээгүй нь ёкозүна болсноос нь хойш анх удаа тохиолдож буй явдал байлаа. Хакүхог гэмтэл бэртэлтэй тэмцэж байх хооронд Кисэносато ёкозүна болж, хоёр тэмцээн дараалан түрүүлсэн. Их аварга Монголд рашаан усанд орж, йогоор хичээллэн, формондоо орохын тулд зүтгэсэн гэдгээ хэлээд тэмцээний 3 дахь өдөр Чиёошёоматай барилдахдаа зүүн хөлөндөө бага зэрэг гэмтсэн ч түрүүлсэндээ баяртай байгаагаа сэтгүүлчдэд ярьсан. Мөн шинэ зорилгоо танилцуулсан. Сүмогийн түүхэнд хамгийн олон ялсан бөх бол озэки Кайо. Кайогийн 1047 ялалтад хүрэхэд Хакүход 11 даваа дутуу байгаа. Ирэх Нагоя башёд энэ зорилгоо биелүүлнэ гэж Хакүхо хэлсэн. Сүмо тайлбарлагч Китанофүжи “Хакүхо сүмогийн бүх рекорд амжилтыг эзэмшдэг болох нь” гэж хэлж байлаа.

Тагоноүра дэвжээний Такаясү 11 давж, озэки цолны болзол биелүүллээ. Ирэх тэмцээнд ийнхүү 4 аварга, 3 арслан зодоглох болно. Такаясү бол жинхэнэ нэрээрээ барилдаж байгаа бөх. Жюүрёо, дээд зиндаанд дэвшихдээ шикона нэрээ сольдог ч Такаясүгийн аав оякатагаас нь гуйж, өдий хүртэл нэрээр нь барилдуулсаар ирсэн. Такаясүгийн өвөг дээдэс Осака хотын Яао хотын самурай нарт хүчээ өргөдөг дайчид байсан бөгөөд одоо ч тус хотод Такаясү нэртэй уул, цайз, галт тэрэгний буудал бий. Озэки болсон ч жинхэнэ нэрээрээ барилдсаар байсан гурван бөх байдаг. Анхных нь Важима. Тэр ёкозүна цолонд хүрээд ч нэрээ солиогүй. Хоёр дахь нь Китао. Китао ёкозүна цол хүртэхдээ Фүтахагүро гэдэг шиконатай болсон. Харин озэки Дэжима нэрээрээ барилдсаар зодог тайлсан билээ.   

Зуны тэмцээнд макүшитагийн 15-аас хоёр бөх барилдсан. Нэг нь сонирхогчдын сүмогийн ёкозүна Яго. Тэр 5 ялж, мэргэжил дэх эхний башёдоо 50 хувийн амжилт үзүүлсэн бол манай бөх Миторюү 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Оюутны болон сонирхогчдын сүмогийн ёкозүна бөхчүүдээс макүшитагийн 10, 15-аас барилдсан бөх 19 байдгаас Миторюүг оруулаад 4 нь л 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй байна. Мэргэжлийн сүмогийн ялгааг тэр сайн ойлгож авсан байх. Миторюү сэтгүүлчдэд “Зайлж, ухарч болохгүй гэж ойлгож байгаа ч өөрөө мэдэлгүй ухарчихаад байлаа. Тэмцээний өмнө мэргэжилд ороод яах бол гэж эргэлзэж байсан ч үнэхээр өөр юм. Мэргэжлийн тачиай их хэцүү юм. Тачиай дээр ялагдчихаар тэр чигээрээ ялагдаад байна. Энэ маягаараа бол бүтэхгүй. Зуны тэмцээн том сургамж боллоо. Ирэх тэмцээнд сайн барилдахын тулд хичээж зүтгэнэ” гэж хэлсэн байна. Нагоя башёд Миторюү хэрхэн барилдах нь олны анхаарлыг татаж байгаа. 

Зуны тэмцээний түрүү бөхчүүд

Макүүчи- Ёкозүна Хакүхо Миягино дэвжээ 15-0
Жюүрёо- Нишикиги Исэноүми дэвжээ 10-5
Макүшита- Ойвато Хаккакү дэвжээ 7-0
Санданмэ- Вакатакакагэ Арашио дэвжээ 7-0
Жонидан- Михамаүми Таманой дэвжээ 7-0
Жонокүчи- Эно Миягино дэвжээ 7-0

Зуны тэмцээний тусгай шагнал  

Шюкүншёо Гарамгай барилдааны шагнал- комүсүби Митакэүми
Кантошёо Дайчин барилдааны шагнал- Оношёо
Гиношёо Уран барилдааны шагнал- сэкивакэ Такаясү, комүсүби Ёшиказэ

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Кисэносато 6-5-4

Ёкозүна

Какүрюү 1-4-10

Харүмафүжи 11-4

Ёкозүна

Хакүхо 15-0

Тэрүнофүжи 12-3

Озэки

Гоэйдо 9-6

Тамаваши 10-5

Сэкивакэ

Такаясү 11-4

Котошёогикү 7-8

Сэкивакэ

 

Митакэүми 8-7

Комүсүби

Ёшиказэ 8-7

Чиёонокүни 2-13

Маэгашира 1

Эндо 6-9

Окиноүми 3-12

М 2

Чиёошёома 5-10

Дайэйшёо 4-11

М 3

Аойяма 4-11

Точиоозан 6-9

М 4

Такарафүжи 3-12

Таканоива 5-7-3

М 5

Шёодай 10-5

Такэказэ 4-11

М 6

Икиой 9-6

Хокүтофүжи 10-5

М 7

Такакэйшёо 11-4

Шёохозан 6-9

М 8

Соококүрай 5-10

Ичиножёо 8-7

М 9

Кагаяки 9-6

Точиношин 12-3

М 10

Үра 11-4

Араваши 7-8

М 11

Ишиүра 8-7

Токүшёорюү 8-7

М 12

Котоюүки 6-9

Тоёохибики 4-11

М 13

Дайшёомарү 8-7

Оношёо 10-5

М 14

Чиёотайрюү 9-6

Миёогирюү 4-11

М 15

Кайсэй 7-8

Ютакаяма 4-11

М 16

 

 

Монгол бөхчүүд

Жюүрёо
Баруун 2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-7
Б-5 Азүмарюү С.Тодбилэг 8-7
З-8 Сэйро А.Өнөболд 8-7
Макүшита
З-4 Дайшёохо Р.Шижирбаяр 3-4
Миторюү Б.Төрболд 3-4

З-17 Сакигакэ Я.Баттүшиг 2-5

З-18 Кирибаяма Б.Лхагвасүрэн 6-1

Б-28 Кагамио Б.Нанжид 3-4
Б- 31 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 4-3

З-40 Гочёозан Д.Ууганбаатар 5-2
Б-44 Танэгашима Э.Энхманлай 4-3
З-49 Шёотэнро Д.Нямсүрэн 3-4

Санданмэ
Б-60 Саданохикари Д.Наранцогт 6-1

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
32
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.