Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ХААН Бизнес үйлчилгээний онцлох 7 давуу тал


ХААН Бизнес гэдэг нэртэй шинэ үйлчилгээ зах зээлд нэвтэрчээ. ХААН Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгч /ЖДБ/-д зориулж дээрх үйлчилгээг санал болгож буй юм. Өдөржин борви, бохисхийлгүй ажилладаг танд зориулсан энэ үйлчилгээний онцлох 7 давуу талыг “Ub.life” онцолж байна.  

1.  

Жижиг, дунд бизнес эрхлэгчид ХААН Банкнаас зээл авахаар сонирхож эхлээд гэр эсвэл ажилтайгаа ойр салбар луу гүйх нь түгээмэл. Гэхдээ тухайн салбар нь ЖДБ эрхлэгчдэд зээл өгдөггүй бол ажилтнуудын заасан замаар өөр салбарыг зорьдог маршруттай байв. 

via GIPHY

Тэгвэл энэхүү ХААН Бизнес үйлчилгээг нэвтрүүлснээр уг асуудал шийдэгдэж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй тулж ажилладаг тусгай салбаруудтай болжээ. 

2.

Нийт найман салбар жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана. Хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Чингэлтэй салбар - СБД, 4 хороо 64 байрны 1 давхарт /ЧТ Дөчин мянгат ГТТТ байрны баруун талаар урагшаа эргээд/ - Утас:70075203 

Ялалт салбар - ЧД, 1 хороо, 1-р 40000 8,9 байрны дунд /Ард ТТ-ийн 3-р давхарт/ - Утас:70075180

Хан-Уул салбар - ХУД 2 хороо Чингисийн өргөн чөлөө Т-Ноос импекс ХХК-ийн байр 2 давхар ХУД Соёлын төвийн зүүн тал шилэн байр - Утас:70075249

Баруун дөрвөн зам - ЧД 2-р хороо Баруун дөрвөн зам Энхтайваны өргөн чөлөө - 37 - Утас:70075161

Central tower - СБД 8 хороо, СБ талбай-2, Central tower 503 тоот - Утас:70075284

Гурванжин гүүр - БГД 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 125, Техник Импорт ХК-ийн байр - Утас:70075193

Жуков - БЗД 1-р хороо, Бээжингийн гудамж-1, Сөүл бизнес төвийн 2 давхарт 206 тоот - Утас:70075033

 

3.

Зөвхөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх тусгай дугаартай ч болсон байна. 333030 дугаарт залгаад л өөрт хэрэгтэй ЖДБ-тэй холбоотой бүхий л цогц мэдээллийг авч болно. 

4.

Өмнө нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх үүрэг бүхий албан тушаалтан байдаггүй байв. Банкны теллер эсвэл зээлийн эдийн засагчаас өөрт хэрэгтэй зарим мэдээллийг асууж, шалгааж байж олж авдаг байсанд төгсгөл  ирж буй бололтой.

ХААН Бизнес үйлчилгээ нэвтэрснээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч, ямар зээлийн үйлчилгээг сонговол тухайн хүнд ашигтай болохыг хүртэл хэлж өгөх тусгайлсан харилцааны менежертэй болсон гэнэ. 

5.

Хэрэв Та интернэт орчноос мэдээлэл шүүрддэг бизнес эрхлэгч бол [email protected] цахим шууданг цээжлээд аваарай. Асуух шаардлагатай бүх асуултаа дэлгэрэнгүй бичээд “send” товчийг дарахад л хангалттай. Танд тун удахгүй захидал ирэх болно.  

6.

Мөн  info.khanbank.com цахим хаягаар зочилж, ХААН Бизнес үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг авч болно. 

7.

Эцэст нь, та өөрт хэрэгтэй бүх мэдээллээ авч чадаагүй гэж бодвол ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудаст like дараарай. Та эндээс ХААН Банкны шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бүхий л шинэ мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай авна. 


 
Эрхэм ЖБД эрхлэгч та, таны бизнесийн амжилтын төлөө ажиллах ХААН Бизнес үйлчилгээнд нэгдээрэй.  
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
16 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
13
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.