Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дүрийнхээ төлөө өөрийгөө ЗОЛИОСОЛЖ чадсан 10 ЖҮЖИГЧИН

Кино зураг авалтын үед жүжигчид олон талаар өөрсдийгөө сорьж, мөн бие махбодийн хувьд танихгүй болтлоо өөрчлөгдөх шаардлага тулгардаг. Тэгвэл кино зураг авалт хүнд байсан ч шантралгүй дуусгасан чадварлаг жүжигчдийн тухай хүргэж байна.


Кино зураг авалтын үед жүжигчид олон талаар өөрсдийгөө сорьж, мөн бие махбодийн хувьд танихгүй болтлоо өөрчлөгдөх шаардлага тулгардаг. Тэгвэл кино зураг авалт хүнд байсан ч шантралгүй дуусгасан чадварлаг жүжигчдийн тухай хүргэж байна.

1. Энн Хэтэуэй (Les Miserables)

Энн Хэтэуэй “Fantine” хэмээх дүрээрээ 2012 онд Оскар хүртэж байсан. Тэрээр энэ кинонд тоглохоосоо өмнө 5 кг турсан бөгөөд киноны явцад дахиад 7 кг хассан байна. Учир нь жүжигчин маань дүрдээ орж, турж үхэх гэж буй хүний дүрийг бүтээхийн тулд хоолоо сойсон бөгөөд кино зураг авалт үргэлжилсэн 13 өдрийн турш юу ч идээгүй байна.

2. Милан Кунис (Black Swan)

Милан Кунис “Black swan” кинонд тоглохдоо балетчин шиг харагдахын тулд 10 кг туржээ. Мөн хоолны дэглэм сахиж, өдөр бүр 4 цаг балетаар хичээллэж байж энэ дүрээ бүтээсэн аж. Зураг авалт дуусахын өмнөхөн Кунисийн шөрмөс нь татаж, нуруундаа бэртэл авсан байна.

3. Хилари Суонк (Million Dollars baby)

Жүжигчин маань энэ киноны тухай “Амьдралдаа ийм хэцүү зүйл хийж байсангүй” хэмээн дурдсан удаатай. Хилари Суонк энэ кинонд тоглохдоо жин нэмэх хэрэгтэй болсон ба өдөрт 4000 каллорийн илчлэгтэй хүнс хэрэглэж байжээ. Өдөрт 60 өндөг буюу хагас цаг тутамд нэг өндөг идэж, 5 цаг боксоор хичээллэж байв. Үүнийхээ шанд булчинлаг бас хүчтэй, бидний мэдэх “сая долларын бүсгүй”-н дүрийг гарамгай гаргаж чаджээ.

4. Жерард Батлер (Chasing Mavericks)

“Chasing Mavericks” кинонд тоглохдоо алдарт жүжигчин маань усанд живж, амь тавихаа шахсан байна. Тус кинонд Серфингээр хичээллэдэг залуугийн дүрд тоглосон бөгөөд кино зураг авалтын үед хүчтэй давалгаа түүнийг ус руу татаад оруулчихсан аж. Гарах гэж оролдсон ч улам доошилсоор байсанд Жерард Батлер “Хөөх. Би зураг авалтын үеэр үхэх нь” гэж бодож амжжээ. Азаар түргэн тусламжийн багийнхан амжиж аварчээ.

5. Эдриен Броди (Pianist)

“Pianist” кинонд тоглохдоо Эдриен Броди өдөр бүр 4 цаг төгөлдөр хуураар хичээллэж, мөн жингээ хасаж эхэлсэн ба 6 долоо хоногт 59 кг хасаж чаджээ. Мөн жүжигчин маань зураг авалтын турш буюу 6 сар гэрийнхнээсээ хол амьдарч, ганц ч удаа уулзаагүй байна.

6. Том Харди (The Dark Knight Rises)

Энэ кинонд тоглохын тулд Том Хардигаас маш их хичээл зүтгэл гарах хэрэгтэй болсон юм. Бие бялдраа хөгжүүлэхээс гадна, жингээ нэмэх шаардлага гарчээ. Энэ тухай Том Харди “Хэрвээ би залуу байсан бол өөрийн биеэ өөрчлөх нь хялбар байх байсан. Харин 40 насанд маш их хичээл зүтгэл хэрэг болно. Байнга бэлтгэх хийх ч хангалтгүй. Усанд нэг цагт хоёр зүг рүү сэлэх хэрэгтэй болно” гэжээ.

7. Николь Кидман (Moulin Rouge)

Николь Кидман “Moulin Rouge” киноны зураг авалтын үеэр ясаа хугалж хүнд бэртжээ. Энэ кинонд тоглож байх үедээ “Panic room”, ”Cold Mountain” хэмээх хоёр кинонд тоглож байсан агаад кино зураг авалтынхаа үеэр бэртсэнээсээ болоод 3 сая долларын нөхөн төлбөр төлөх шаардлагатай болж байжээ.

8. Кристиан Бейл (Machinist)

Энэ кинонд тоглохын тулд Кристиан Бейл 30 кг турсан ба өдөрт туна загас эсвэл ганц алим, ус, кофегоор хооллож байжээ. Түүнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд заавар өгч байсан ч Бейл дүрдээ орохын тулд улам шамдаж байсан нь бусдын санааг зовоож байв. Тэрээр "Би илүү турж чадна” хэмээн зүтгэж байсан ч үүнээс илүү турах нь аюултай гэж мэргэжилтнүүд үзжээ.

9. Рүүни Мара (The Girl With the Dragon Tattoo)

Лисбет Саландерийн дүрд тоглоход Рүүни Марад найруулагч нь тур гэж огт хэлээгүй ч тэрээр өөрийн хүслээр жингээ хасаж эхэлсэн байна. Дүрдээ тоглохын тулд ясархаг, хэрзгэр харагдахыг эрхэмлэсэн байна. Харин найруулагч нь Рүүни Марад “Архи сайн уу. Маргааш ирэхдээ шартсан ирвэл сайн” гэж зөвлөдөг байжээ. Иймээс л зураг авалтыг шартсан байдалтай дуусгадаг байсан байна.  Энэ нь Марагийн гадаад төрхөд муугаар нөлөөлсөн ба зураг авалтын үеэр нүүр будалт бага хийгдэж, байгаа төрхөөр нь гаргахыг эрмэлзжээ.

10. Мэтт Деймон (Courage Under Fire)

Мэтт Деймон “Courage Under Fire” кинонд тоглож байх үедээ цусан дахь сахараа багасгахын тулд өглөө 10 км, орой 10 км гүйж, 3 долоо хоногт 20 кг турж чаджээ. “Найруулагч намайг хараад маш ихээр цочирдож, юм ид гэж хэлдэг байсан" хэмээн Мэтт Деймон нэгэн ярилцлагадаа дурджээ. Гүйсний дараа бие нь сайжирсан ч гүйцэд эдгээгүй ба эмчийн хяналтад байсан аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
9
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.