Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хувийн зохион байгуулалтаа сайжруулах шилдэг 6 арга


Хувийн зохион байгуулалтаа сайжруулж, цагийн менежментийг зөв, зохистой хийх талаар бодож байгаа хүн байвал анхаарлаа хандуулаарай. Хувийн зохион байгуулалтаа сайжруулснаар та илүү бүтээлч болохоос гадна стресс бууруулах давуу талтай. 

Цагийн менежмент гэдэг нь хөлд яг таарсан гуталтай ижил. Та хөлдөө таарсан, эвтэйхэн гуталтай болохын тулд олон гутал өмсөж үзэх шаардлагатай болдог. Яг үүнтэй ижил ямар дарааллаар, хэрхэн ажлаа хийх арга барилаа олох хэрэгтэй.  Доор дурдах зургаан зөвлөгөөг хэрэгжүүлж, туршилт хийгээд үзээрэй. 

1. Жагсаалт гаргах 

Хувийн зохион байгуулалтаа сайжруулахын тулд хамгийн эхэнд жагсаалт гаргах хэрэгтэй. Тухайн өдрийн хамгийн чухал ажлаа юуны өмнө нэг дугаарт эрэмбэлээрэй. 

Гэхдээ ажлын жагсаалт гаргаж байгаа нь энэ гээд “мөрөөдлийн мөрийн хөтөлбөр” бичиж болохгүй шүү. 30 гаруй ажил хийж, гүйцэтгэнэ гэсэн жагсаалт гаргаснаар таны ажлын бүтээмж сайжрахгүй. Мөн тухайн өдрийн ажлыг амжуулж чадсангүй гэх сөрөг сэтгэгдэл танд төрж болох юм. Тиймээс гурван төрлийн, чанартай жагсаалт гаргах нь чухал. Хувийн, гэр бүлийн болон ажлын жагсаалт гаргахыг зөвлөж байна. 

2. Эцсийн хугацааг тодорхойлох 

Тухайн ажлыг хийж гүйцэтгэх эцсийн хугацааг тооцоолох хэрэгтэй. Ингэснээр ажлаа хойш тавилгүй, тухайн ажлаа цагтаа амжуулахад танд түлхэц болно. Тиймээс эцсийн хугацааг тодорхойлж сурах хэрэгтэй. 

via GIPHY

3. Олон ажил төлөвлөх хэрэггүй 

Олон ажил нэгэн зэрэг хийхээр төлөвлөх нь таны ажлын бүтээмжийг сайжруулахгүй гэдгийг сана. Үнэнтэй нүүр тулцгаая. Хүмүүс бид нэг ажилд төвлөрснөөр тухайн ажлаа чанартай гүйцэтгэж чаддаг. 

4. Хариуцлагаа шилжүүлэх

Удирдлагыг гартаа атгасан хүмүүс ихэвчлэн илүү стресст өртдөг. Бид хэчнээн сайн ажилтан байлаа ч бүх ажлыг хүлээн авч чадахгүй. Тиймээс зохицуулж чадах ажлаа л хүлээж авах нь чухал. 

Хариуцлага шилжүүлэх нь дутагдалтай тал биш. Харин ч ухаалаг гэдгийг харуулдаг. 

5. Сул байгаа цагаа ашигла

Ажилд явах үед замын түгжрэлд орох нь их. Энэ хугацааг ашиглаж төлөвлөгөө гаргаж болох юм. Эсвэл эмчид үзүүлэхээр дугаарлах үедээ хүнсний дэлгүүрээс авах бүтээгдэхүүний жагсаалт гаргаж болно. Гэхдээ сул байгаа бүх цагаа төлөвлөгөөнд үрэх хэрэггүй шүү. 

via GIPHY

 

6. Өөрийгөө урамшуул

Жагсаалтад байгаа бүх ажлаа амжуулж чадсан бол өөрийгөө урамшуулахаа мартаж болохгүй шүү. Хэрхэн урамшуулах нь таны л мэдэх хэрэг. 

Эх сурвалж: www.psychcentral.com
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
21
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.