Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цэцэрлэггүй 1512 өдөр болсон хүүхдүүд мөрөөдлийн цэцэрлэгээ зурж, эсэргүүцлээ илэрхийлнэ

“Миний мөрөөдлийн цэцэрлэг” сэдэвт гар зургийн уралдааны үзэсгэлэнг дэлгэх юм.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хамт олон зургаадугаар сарын 1-нд “Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” уриа бүхий өдөрлөг зохион байгуулах талаар тус ясли, цэцэрлэгийн нийгмийн ажилтан С.Энхбат болон Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Д.Мөнхчимэг нар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Өдөрлөгийн хүрээнд тус цэцэрлэгийн 120 хүүхдийн дунд зарласан “Миний мөрөөдлийн цэцэрлэг” сэдэвт гар зургийн уралдааны үзэсгэлэн гаргаж, байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах юм. 
Цэцэрлэг, яслийн X цогцолборын нийгмийн ажилтан С.Энхбат “Хөгжлийн бэрхшээлтэй 1,6-6 настай хүүхдүүдийн давуу тал, тэднийг бага наснаас нь хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой байдгийг харуулах зорилгоор хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гар зургийн уралдааны үзэсгэлэн дэлгэхээр болсон. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байнга гэртээ байж халамж хүртэгч нэгэн биш, бага наснаасаа эхлэн хүсэл сонирхолдоо тулгуурлан хөгжих боломжтой гэдгийг нийгэмд таниулж, мэдүүлэхийг зорьж байна. Иймээс манайх Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хүүхэд бүрийн хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл, авьяасыг нийтэд илэрхийлэх, тэдний дуу хоолойг хүмүүст хүргэх зорилгоор ажиллаж байна” гэв. 

Монгол улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг аж. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, ясдийн 10 дугаар цогцолбор нь улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогцоор нь үйлчилгээ хүргэж байгаа ганц байгууллага юм. 2016-2017 оны хичээлийн жилд хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, хавсарсан бэрхшээлтэй нийт 247 хүүхэд тус байгууллагаас зөвлөгөө, үйлчилгээ авснаас 120 хүүхэд өдрийн үйлчилгээнд хамрагдсан байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Д.Мөнхчимэг “Цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хүүхдүүд 1512 өдөр буюу 2013 оноос хойш цэцэрлэгийнхээ шинэ барилгыг хүлээж байгаа. Тиймээс сэтгүүлчид, хэвлэлийнхэн энэ хүүхдүүдийн хүлээлтийг бодит ажил болгож, мөрөөдлийг нь биелүүлэх үүднээс хамтарч ажиллан, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэхийг Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс уриалж байна” гэлээ. 

Зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэн дэлгэхээс гадна тэднийг эгэл жирийн хүүхдүүдтэй хамт зураг зурж, тоглож наадах боломжийг бүрдүүлэн тэдэнд болон олон нийтэд хүүхэд бүхэн тэгш эрхтэй, хүүхэд бүхэн мөрөөдөлтэй гэдгийг таниулж, мэдрүүлэхээр зорьж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
6
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.